Ж.Энхбат: Д.Сумъяабазар дарга ОГЦРОХ хангалттай үндэслэл бүрдсэн. Хотын иргэд ТУЙЛДАЖ байна!!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-01-17

Хотын дарга Д.Сумъяабазарын хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа иргэдийн аж амьдралд нийцэхгүй байгаа талааар иргэд цахим орчинд нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Түүнчлэн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс хотын даргын 2022 онд гаргасан шийдвэрүүдийн 50 гаруй хувь нь ХУУЛЬ ЗӨРЧСӨН болохыг нийтэд мэдээлсэн. Бид хотын даргын бодлого шийдвэрийн талаар иргэн Ж.Энхбаттай ярилцлаа.

Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцья. Таныг цахим сүлжээнд идэвхитэй байдаг гэж онцолж урьсан байгаа. Улаанбаатар хотын иргэний хувьд хотын даргын гаргаж буй шийдвэр хэр тааламжтай нийцтэй байна. Хотын дарга Д.Сумъяабазарын шийдвэрүүдийн талаар байр сууриа хуваалцаач.

- Улаанбаатар хотын иргэн Энхбатын хувьд, юмыг харлуулах юмыг гүтгэх гэсэн байр суурьнаас биш баримттай нотолгоотой, миний амьдралд харагдаж байгаа, мэдрэгдэж байгаа үйл явдлууд дээрээ илүү цахим хаягаараа дуугардаг. Би өөрөө авто инженер, инженерийн салбарын хүн болохоор техник, тээврийн салбарын асуудлууд дээр илүү оролцдог. Улаанбаатар хотод болж бүтэж байгаа ажлууд байгаа. Харлуулах боломжгүй. Өнөөдөр Монгол улсад юу хэрэгтэй байна гэхээр инженерчлэлийн тооцоо судалгаа, төлөвлөгөө дутагдаж байна. Нийслэлийн Засаг дарга Д.Сумяабазар 2020-2024 онд Нийслэлийн иргэдийн хурлын сонгуульд намаа удирдан орохдоо мөрийн хөтөлбөрийн хамгийн гол уриа нь “Аз жаргалтай Улаанбаатар хотыг бий болгоно” гэсэн амлалт өгсөн, аз жаргалтай Улаанбаатар хотыг таван ангилалаар хөгжүүлнэ гэсэн. Хууль, эрх зүйн хувьд авилагагүй хот болно, Ногоон хот болгоноо гэж амласан. Өнөөдөр Улаанбаатар хот ногоон биш хогондоо дарагдсан ногоон байгууламжийг сүйтгэсэн хот боллоо. Улаанбаатар хотын эдийн засгийг сэргээнэ гэсэн. 30,000 ажлын байрыг жил бүр нэмэгдүүлнэ гэсэн ч өнөөдөр 30,000 ажлын байр өдөр бүр хаалгаа барьж байгаа. өнөөдөр Улаанбаатар хотод ажил эрхлэх, бизнес хийх, хувиараа ажил хийх ямар ч боломж байхгүй, бүх юм хяналттай байна. Нийгмийн хөгжлийг дэмжсэн иргэндээ ээлтэй бодлого явуулна гэсэн, гэтэл өнөөдөр та бүхэн мэдэж байгаа сая хэдхэн хоногийн хүйтрэлд өдөрт 50-60 хүн халтиргаа гулгаанд бэртэж гэмтэж бие мах бодиороо хохирч байна. Аз жаргалтай хотыг бий болгоно гэсэн. Надаас асуухад би аз жаргалгүй хотод амьдарч байна л гэж хэлнэ. Хотын дарга ажлаа дүгнэхдээ 92 хувиар үнэлсэн. Жирийн иргэний хувьд би  тэдний ажлыг 23 хувиар л дүгнэнэ. Яах вэ? зарим салбарын ажлаа хийж байгаа, Би бол нийтээр нь үгүйсгэхгүй. Цахим шилжилт иновацын ажлаа хийж байна. Нийт ажлаа бол хийхгүй байгаа гэртээ унтаж байгаад л гарч ирээд шоу хийж байна

Та ногоон байгууламж гэж их ярьдаг. Д.Сумъяабазар даргын баг хот удирдсанаас хойш ногоон байгууламж нэмэгдсэн үү?

Харин би гайхаад байдаг. Иргэний хувьд би хоёр жилийн турш үзэл бодлоо илэрхийллээ. Өнөөдөр хамгийн бодит жишээ: Улаанбаатар хотын ундны усыг хангадаг Сэлбэ гол Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг байгалийн ногоон байгууламж. Сэлбэ голын эхэн дээр олны танил гээд өөрсдийгөө нэрлэсэн олны танилууд 10,20 -оо газар авчихсан ногоон байгууламжыг сүйтгээд, мод бут булгалаад, голын голдрил зөрчөөд байна шүү дээ. Д.Сумъяабазар даргаа! Гээд өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 25 нд олон нийтийн сүлжээгээр маш олон баримттайгаар гаргаж тавьсан. Тэгэхэд НЗДТГ-аас нэг ч шийдвэр гаргаагүй. Хоёрдугаарт Сэлбэ голын ай савд байдаг БЗД-ийн нэгдүгээр хороо РЦНК  очим Сэлбэ голын хөвөөнд цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж байсан газар 24 давхар байр барих зөвшөөрөл олгочихсон, Үүн дээр Улаанбаатар хотын иргэн бүр нийлээд 1000 гаруй гарын үсэг цуглуулаад хотын даргад 11 нь өргөдөл хүргүүлсэн. 17  төрийн байгууллага, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хүртэл хүргүүлсэн. Нэг ч удаа хариу аваагүй. Улаанбаатар хотод байгууламж бариагүй хэрнээ байгаа тэр алга дарам ногоон байгууламжийг аваад үлдчихье гэхэд хариу өгөхгүй байгаад гомдолтой байна.

Иргэн бүр өөр өөрийн өнцгөөс хандаж байгаа , Таны хувьд хотын даргыг огцруулах хэд хэдэн үндэслэл бүрдчихсэн. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал яаралтай хуралд. Намын бүлгүүд нь хуралдаад хотын даргыг огцруулах асуудлыг тавиач гэсэн иргэний санаачилга гаргаад байгаа. Ямар үндэслэл байна вэ?

Тийм. Нэгжийн тухай хуулиар нийслэлийн Засаг даргыг хоёрхон үндэслэлээр огцруулдаг. Нэгт, өөрийн хүсэлтээр буюу эрүүл мэндийн шалтгаанаар хоёрдугаарт, Иргэдийн хурлын 45 төлөөлөгч нийслэлийн Засаг даргыг сонгож, огцруулж ажилд нь үнэлэлт дүгнэлт өгдөг.  Хоёрдахь үндэслэл нь Засаг дарга нь мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй, өөрийн үндсэн ажлаа хийгээгүй гэсэн үндэслэлээр засаг даргыг нэн яаралтай иргэдийн хурлын 45 төлөөлөгчийн гуравны нэг нь гарын үсэг зураад иргэдийн хурлыг хуралдуулья, хэлэлцэх асуудал нь засаг даргын ажилд үнэлэлт дүгнэлт өгье. Хуралдаад Д.Сумяабазар дарга ажлаа маш сайн хийсэн байна гээд дүгнэлт гаргаад өгөөчээ хамаагүй. Би бол Д.Сумъяабазар даргыг маш олон үндэслэлээр ажлаа муу хийсэн гэж бодож байна.

НЭГТ: Засаг дарга болоод гурван жилийн хугацаанд яг ямар бодьтой, нүдэнд харагдахуйц мэдрэгдэхүйц ямар ажил хийсэн юм бэ гэхээр онцлоод хэлчихмээр зүйл одоохондоо алга.

ХОЁРТ: Авто замын түгжрэлийг 50н хувь бууруулна гэж амласан. Одоо 50 хувь буурсан эсэх дээр үнэлэлт дүгнэлт өгөөч, одоо ингээд л тэг зогсолттой байгаа шүү дээ.

ГУРАВТ: Улаанбаатар хотын халтиргаа гулгаа энэ бол Хот тохжилт,захирагчын ажлын алба, Нийслэлийн засаг дарга гээд энэ гурван бүтэц нийлээд хүний үндсэн хуулиар хамгаалуулсан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ёстой ч чадахгүй байна. Халтиргааны асуудлаа сүүлдээ ерөнхий менежер Д.Ганболд гэдэг хүнрүүгээ бухаад давс авах тендерийг зохион байгуулахдаа алдаа гаргасан, үүнээс болоод Улаанбаатар хот давсгүй болоод халтиргаа үүссэн гэсэн, энэ бол хамгийн том эмгэнэл. Ерөнхий менежер уул уурхайн яаманд газрын дарга, “Эрдэнэс таван толгой” ХК-д ТУЗ-ийн дарга байсан, нөгөө нүүрсний хулгайтай холбоотой хүнээ ерөнхий менежрээр тавиад, тэр ерөнхий менежрээр ажилд орсон өдрөө Хот тохжилт, Нийслэлийн Засаг дарга хоёр Улаанбаатар хотод цас цэврэлдэг хоёрхон машин байдаг тэрнийхээ дугуйг захиалж чадахгүй хоёр жил болсон гэж ярьсан. Энэ бол яах ч аргагүй нийслэлийн удирдлагын хариуцлагагүйгээс болсон. Д.Сумяабазарын огцрох нэг үндэслэл.

ДӨРӨВДҮГЭЭРТ: Эдийн засгийн хүрээнд хэмнэлтийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Би бол иргэнийхээ хувьд олон төсөвийг ил болгосон, Ковид-19 гээд олон аж ахуй нэгж хаалгаа барьж байхад хотын алслагдмал дүүрэгт соёлын төв барьна гээд 35 тэрбум төгрөг төсөвлөсөн. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэдэд соёлын ордон чухал биш байхгүй юу. Хүүхдүүд хатгаа ханиадтай байна бид нарт соёлын ордон биш эмнэлэг хэрэгтэй байна. Төсөвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Дахиад юу зөрчсөн бэ гэхээр усан оргилуурыг 3,5 тэрбумаар тохижуулаад эхэлсэн. Бид нарт усан ориглуур хэрэггүй. Түүний оронд Чингэлтэй дүүргийн 19-р хорооны хувиараа бизнес эрхлэгчийн нөхцөл байдлыг дэмжээд өгөөч!!

ТАВДУГААРТ:  Улаанбаатар хотын түгжрэлийн гол шалтгаан нь нийтийн тээвэр гэж өөрөө тодорхойлооп парк шинэчлэлт хийнэ гээд 2022 оны дөрвөн сарын 25 нд, 200 шинэ автобус орж ирнэ гэсэн байхгүй. Сүүлд нь зургаан сарын 01-нд нийлүүлнэ, есдүгээр сарын 01-нд гэсэн. Барахаа байгаад 12 сарын 01-нд ирнэ гэсэн бас л байхгүй. Автобус худалдан авахад бүх гэрээ хэлцэл ил тод байх ёстой. Гэтэл энэ гэрээ, худалдан авалтууд нь төрийн нууцад орчихсон.

ЗУРГАА:  2022 онд маш олон хууль бус захирамж гаргасан. Энийг нь иргэн аж ахуй нэгж гомдол гаргаад захиргааний хэргийн шүүх 70 хувь нь хууль зөрчсөн байна, Засаг даргын гаргасан хууль шийдвэр бүр хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гаргасан. Бид бүгдийн ногоон байгууламжийг сүйтгэж байгаа захирамжийг та цуцлаад өгөөч гэхэд цуцлахгүй мөртлөө хууль зөрчсөн захирамж гаргасаар байна. Энэ бол Д.Сумъяабазарын огцрох  хагалттай үндэсдлэл. Эхний ээлжинд энэ хэдэн  үндэслэлийг би иргэний хувид гаргаад байгаа юм. Тиймээс иргэдийн хурлын 45 гишүүдээ та нар тэр давсны тендерийг хамт идээгүй юм бол иргэдийн хурлаа зарлаач ээ, нэг удаа Улаанбаатар хотын иргэдийн төлөө дуугараач гэж хүсэж байна.

Иргэний санаа бодол ийм байна. Гэтэл бодит байдал дээр Засаг даргаасаа ажил авч байгаа НИТХ-ын төлөөлөгчид хоол өгч байгаа хүнээ огцруулж чадах уу? Сөрөг хүчин Ардчилсан нам 10 төлөөлөгчтэй, ХҮН нам гуравхан төлөөлөгчтэй. Ямар ч хүчгүй шүү дээ!  

--Нийслэлийн 45 төлөөлөгч 34 төлөөлөгч МАН-ынх. Тэдний 29 нь давхар дээлтэй ХУД-ын засаг дарга Алдаржавхлан Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч ХУД-ын засаг дарга, БЗД-ын засаг дарга Баянмөнх иргэдийн төлөөлөгч ингээл бүгд давхар дээлтэй. Гэхдээ тэд дахин сонгогдохыг хүсвэл иргэний улстөрийн зориг гаргах ёстой. Чадахгүй бол тэд ч бас огцрох нь зүй! Чадваргүй хүнийг дагаж өөрсдийгөө муухай харагдуулахгүй байгаасай!

--Иргэний санаачлага зөв үү гэвэл зөв. Гэхдээ яг нөхцөл байдал дээр чадахгүй байх.  Яагаад гэвэл албан тушаалаараа барьцаалагдчихсан шүү дээ! Бас нэг зүйл байгаа нь Засаг дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийнхөө эсрэг юм ярьсан хүмүүс хоригддог, амаа үлдүүлдэг болчихоод байна! Тэгэхээр ийм нөхцөл байдал үүссэн учраас бид нар ер нь хууль эрх зйүн орчныг эхлээд сайжруулах ёстой юм биш үү? Энэ дээр та ямар бодолтой байна.

Таны бодол яг Улаанбаатар хотын иргэдийн хүсээд байгаа бодол байхгүй юу! Өнөөдөр яагаад хотын даргаа Улаанбаатар хотын иргэд нь сонгож болохгүй гэж. Яагаад нэг намын 45 төлөөлөгч нийлээд хуувилдааны зарчимаар сонгож байгаа юм бэ гэдгийг маш сайн тооцох ёстой. Өөрөөр хэлбэл засаг захиргааны нэгжийн хувиарлалт маш буруу, сонгуулийн тогтолцоо алдаатай байгаагийн илэрхийлэл.  Би нэг л зүйл дээр эмзэглэж явдаг.  Энэ 45 төлөөлөгчид хүний амь нас, хүүхдүүдийн эрүүл мэндээс илүү эрх ашиг нь чухал байгаад...!?

2023 оны ажлын төлөвлөгөөн дээр тээврийн цагдаагийн алба 100 тэрбум төгрөгний даалгавар өгчихсөн. Иргэдээ торгож Улаанбаатар хотын төсвийг бүрдүүлнэ гэсэн. Өнөөдөр би танай сайтад ярилцлага өглөө маргааш Сүхбаатарын цагдаагийн хэлтэсээс залгаж байна, та өчигдөр энэ сайтад ярилцлага өгөхдөө манай даргыг доромжилсон байна гээд Зөрчлийн хуулиар торгуулна.

Та бүхэн мэдэж байгаа 2 жилийн өмнө N92 гээд маскийг зах зээлийн үнээс хэд дахин үнэтэй 1500 төгрөгийн маскийг 20000 төгрөгөөр худалдаалах гэж байсныг би шүгэл үлээж цуцлуулсан. Тэгээд цагдаад дуудагдсан. Нууцын зэрэглэлтэй мэдээг ямар эх сурвалжаас олж авсан, хэн чамд өгсөн юм, энэ мэдээлэл өгсөн хүнээ хэл гээд л дуудсан.

Ингээд л нийтийн эрх ашгийн төлөө дуугарах болгондоо цагдаад дуудагдана. Инээдтэй юм болсон нь БЗД-ын 1-р хорооны РЦНК гийн ногоон байгууламжийг сүйтгээд барилгын шороо асгаад байна, гэр хорооллын дахин төлөвлөлтийн модон жорлонгийн үлдэгдэл байна гэж танай сайтад ярилцлага өгсөн, гэтэл БЗД ийн нэгдүгээр хэлтэсээс байцаагч ирж  над дээр гурван удаа зөрчлийн хэрэг үүсгэсэн. Нийгмийн эмх замбараагүй байдал бий болгосон, өдөөн турхирсан, төрийн үйл ажиллагаа тасалдуулах оролдлого хийсэн гээд зөвхөн ногоон байгууламжийг хамгаалж үлдэхийн төлөө хэвлэл мэдээлэлд ярилцлага өгснөөсөө болж  гурван удаа цагдаад дуудагдаж зөрчлийн хэрэгт холбогдсон гээд боддоо.  Иргэн үзэл бодлоо илэрхийлснээсээ болж цагдаад дуудагддаг ийм дарангуйллын нийгэм тогтчихсон. Хотын дарга Д.Сумъябазарын тухай амнаасаа муу үг унагах л юм бол цагдаагийн хаалга сахих шаардлага үүснэ. Иргэнийхээ ҮГ ХЭЛЭХ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ Үндсэн хуулиар олгосон эрхийг хязгаарлаж байгаа хотын даргатай улс цааш хөгжихгүй шүү дээ!!  Би хуулийн хүрээнд ажлаа хийгээч,амласан амлалтаа биелүүлээч, хууль бус захирамж битгий гаргаач л гэж хүсээд байгаа юм.

---За бидний урьлагыг хүлээж авсанд баярлалаа.Монгол улсын иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуульд заасан эрхийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл хангаж ажиллаж байгаа. Үүний хүрээнд ярьцлаа. Ажлын амжилт хүсье

-Таньд баярлалаа.Танай хамт олонд баярлалаа дөрөв дэх засаглал ийм мундаг шуурхай, олон нийтэд мэдээ мэдээллийг тогтмол хүргэж үнэний төлөө дугардаг танай хамт олонд байрлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.133.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.