А.ХИШИГБАЯР: Сард 1,260,000 хүүхдэд мөнгөн тэтгэмж олгодог
Ярилцлага
/
2023-01-18
Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ), Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ), Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам (ЦХХХЯ)-наас хамтарсан мэдээлэл хийлээ. 

Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн: "Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох аргачлалыг" боловсруулахад 10 гаруй байгууллага хамтарч ажилласан. Өрхийн орлогыг тооцохдоо орлуулан тооцох аргачлалыг ашиглаж байгаа. Өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн өрхийн аж байдлын үнэлгээг хийсэн.

Нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Аргачлалын хувьд бол зөв харин гарч буй эрсдэл нь үл хөдлөх хөрөнгөө борлуулсан ч гэрчилгээ шилжүүлэх хүртэлх зарцуулагдаж буй хугацаанаэас хамаарч мэдээллийн чанарын асуудал гарахыг үгүйсгэхгүй. Мэдээллийн чанарын асуудал гарвал төр, иргэн үнэн бодит байдлыг хангах тал дээр хамтарч ажиллах нь зүйтэй. 

May be an image of 1 person and standing

ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр: "Монголд анх удаа төрийн мэдээлэлд тулгуурлан өрхөө үнэлж, улмаар аргачлал боловсруулсан". Энэ удаагийн аргачлалаар төрийн таван байгууллагын мэдээлэлд үндэслэж байгаа. ҮСХ-ноос гаргаж байгаа хүн ам, ӨМС, ТЕГ, НДЕГ, АТҮТ, УБГ гэсэн таван байгууллагын 12 үзүүлэлтээр өрхийг үнэлсэн.

Цахим шилжилтийн хүрээнд төр, иргэн хамтарч төрд байгаа мэдээллээ зайлшгүй засварлах шаардлага бий болж байна. Гэхдээ олон иргэнээс "миний мэдээлэл зөрүүтэй байна" гэсэн санал ирсэн. Хэрэв мэдээллийн зөрүүтэй байдал үүссэн бол засаж, залруулах бүрэн боломжтой.

Та бүхэнд хүсэлт гаргасан өдрөөс эхлэн хүүхдийн мөнгийг нөхөж олгох боломжтой. Хувийн мэдээллээ шалгаж үзээд аль байгууллагад ямар алдаатай байгаа талаар хүсэлтээ өгч болно. Тухайн байгууллага дээр биечилж очоод хүсэлтээ өгөөд мэдээллээ шинэчлүүлэх асуудал байгаа" гэв. Хүүхдийн мөнгийг 9 хувьд нь олгохгүй байснаар сард 10 тэрбум төгрөг хэмнэж байгаа.

May be an image of 1 person, sitting and standing

ЦХХХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл: "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар төрд байгаа мэдээллийг иргэнээс шаардахгүй" гэсэн зарчим бий. Бидний зүгээс 470 мянган иргэнд цахим хэлбэрээр тооцооллынхоо аргачлалыг хүргэсэн.Тиймээс мэдээлэл хариуцагчдаас иргэдийн мэдээллийг тулгасан. Мэдээлэл хариуцагч мэдээллийнхээ үнэн зөв байдлыг хангах ёстой. 

Хэрвээ таны мэдээлэл зөрүүтэй байвал засуулах боломжтой. Ихэнх иргэн өөрийнхөө мэдээллийг шалгаад харсан байна. Иргэд мэдээлэл хариуцагч байгууллагад хандаж мэдээллээ засуулах боломж бий. Хоёр систем болох ehalamj.mnE-mongolia.mn сайтад нэвтэрч, мэдээллээ шалгаж болно.

 May be an image of 1 person

Өрхийн амьжиргааг үнэлж, улмаар 91 хувьд нь хүүхдийн мөнгө олгоод есөн хувьд нь хүүхдийн мөнгийг аргачлалаар хасъя гэдэг арга зүйг хэрэглээд байна. Тодруулбал, сард 1,260,000 хүүхдэд мөнгө олгодог" гэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.53.246)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.