Улстөрч.мн зочны цагаар сэтгүүлч Ч.Лодойсамбуутай ярилцлаа.
Улсын их хурал, Засгийн газраас гаргаж байгаа бодлого шийдвэр иргэдийн бухимдал шүүмжлэл дагуулж байна. Хүүхдийн мөнгөний асуудал, татварын нэмэгдэл гэх зэрэг хуулиуд дээр та онцгой байр сууриа илэрхийлж байна. Ер нь энэ засаг төрийн бодлого үнэхээр амьдралд нийцэхгүй учраас шүүмжлээд байна уу?
Ерөөсөө нэг ийм байраа сольчихсон юм. Парламент ард түмнийхээ олонхоос томилогдож гарсан юм бол тэдний санаа бодлыг сонсож, асуух ёстой ч асуухгүйгээр явдаг болсон. За бүр асуугаагүй байхад нь хэлэхээр сонсохгүй шууд хүчилж шийдвэр гаргадаг болсон. Парламентын засаглалтай ардчилсан орон гэж явдаг ч парламентын засаглал биш байна. Энэ Ерөнхий сайдын засаглал байна. Энэ Ерөнхийлөгчийн засаглал байна. МАН яг хүссэнээ хийж ард түмэндээ харуулаад ийм байгаа учраас бид нар өдөр тутмын сэтгүүлчийн үйл ажиллагаа хийгээд явахад нэмэргүй болчихлоо. Нэмэргүй байгаа учраас сэтгүүлч нь иргэнийхээ хувиар өргөдөл бариад Үндсэн хуулийн цэц, одоо бүр талбай руу гарах тухай бодоод сууж байна. Парламентын тогтолцооны онцлог нь ард түмэн. Энэ тогтолцоогоор бид нар 32 жил явчихлаа.
Гэтэл эрх баригч намаас тогтолцооны өөрчлөлт гэдэг зүйл хийе ээ. Илүү эрх мэдэлтэй, илүү бяртай баймаар байна гэдэг ийм зүйлийг яриад хэлэлцүүлээд одоо бүр зөвлөл байгуулаад эхэллээ. Үүн дээр иргэн хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
Ийм хүчтэй ерөнхий сайд сүүлийн 30 жил энэ систем шинэчлэгдэж засаглалын хэлбэр өөрчлөгдсөнөөс хойш төрөөгүй. Л.Оюун-Эрдэнэ бол хамгийн хүчтэй байгаа. Нэгдүгээрт: Энэ хүч хаашаа чиглэж байна вэ, юу руу чиглэж байна вэ гэдгийг одоо бид нар яг ойлгож харж мэдэрч авч байгаа юм зөвлөлдөх зөвөлгөөнөөс мэдэж авах гэж байна. Хуучин хувьсгалт намын дарга байсан Намбарын Энхбаяр гэдэг хүн шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах шинэ Үндсэн хуультай болох тухай өөрийнх нь байр суурийг маш тодорхой илэрхийлсэн. Өөрөөр хэлэх юм бол бид нар энэ ардчилсан Үндсэн хуулийг үзэл санааны хувьд ерөөсөө хэрэгжүүлээгүй. Их хурлын даргын өөрийнх нь үг байгаа. “Их хурлаар баталсан 500 гаруй хуульд 200 гаруй хүний эрхийн зөрчил байна аа” гэж байгаа юм. Өнөөдрийг хүртэл парламент 500 хууль баталсан чинь 200 хүний эрхийн зөрчилтэй болохоор 200 нь үндсэн хуулийн зөрчилтэй л болчихож байгаа. Тэгээд ийм хуулиудаар яаж Үндсэн хуулиа хэрэгжүүлэх юм. Барууны орнууд шиг өндөр хөгжилд хүрэх тэр гол үзэл санаа нь яаж хөрсөн дээр бий болж ургах юм бэ. Ингээд өөрсдөө үрээ тариагүй байж мод ургахгүй байна гээд хөрсөө сольё гээд байгаа байхгүй юу. Эхлээд мод тарихын тулд хөрсөө бэлдээд, үрээд хийгээд араас нь усалж байж мод ургадаг юм уу? Одоо энэ бол ямар ч эрүүл ухаантай хүний хувьд бодоход болохгүй зүйл.
Та Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу МАН-ын улс хэрэгжүүлж байгаа энэ бодлого шийдвэрт иргэдийн эрх зөрчигдөж байгаа учраас татварын хуулийн нэмэлт, хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн яг энэ хэрэгжилтийн процессын үйл ажиллагаануудад алдаа дутагдал явсан талаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргалаа. Энэ бол хамгийн дээд эсэргүүцлийн дээд хэлбэр. Тэгэхээр тэр хязгаартаа тулчихлаа шүү дээ.
2023 оны нэгдүгээр сарын 10-нд цэцэд мэдээлэл гаргасан. Монгол Улсын их хурал, шинэ он гарснаас хойш Их хурлаас гарсан тогтоол шийдвэрүүд, хуулиуд тодорхой зүйл заалтууд нь үндсэн хуулийн суурь үзэл санаа тодорхой заалтуудыг зөрчсөн байна аа гэж 10-нд мэдээлэл өгөөд нэмэлт мэдээллүүд гаргаж өгсөөр байгаад 14-нд бүртгэж авсан. Албан ёсоор цэцийн нэг гишүүнд хуваарилагдсан гэсэн үг. Очсоноос хойш 14 хоногийн дотор энэ асуудлаар цэц маргаан үүсгэх үү үгүй юу гэдэг хариугаа бид нарт өгөх ёстой би үндэслэлээ илүү нэмж өгч байгаа. Монгол Улсын Үндсэн хуулиа бид нар нэгэнт хэрэгжүүлэхгүй юм бол энэ улсын Үндсэн хууль гэдэг чинь нийгмийн гэрээ гэж одоо бүгд мэдэж байгаа. Нийгмийн гэрээ нь дүрэмтэй явъя аа. Чи аюулгүй, би аюулгүй чи аз жаргалтай, би аз жаргалтай. Ингээд явъя аа гэж тохирсон хамгийн суурь бичиг баримтаа хэрэгжүүлэхгүй байна. Дээр нь зөрчөөд их хурал нь өөрөө ингэж болохгүй ээ гээд удаа дараа хэлээд байхад тоохгүй байх. Тэгээд ард түмэн нь хүртэл талбай дээр гарч ирээд жагсахаар тэрийг хэрэгсэхгүй үргэлжлүүлээд яваад байхаар одоо бид нар санаа зовж байгаа. Бид нар цэцэд л хандаж байгаа байхгүй юу. Бид залуу дунд үетэйгээ хамтраад Үндсэн хуулиа хамтхамгаалъя л гэж гуйж байгаа байхгүй юу. Хариуг нь хүлээгээд сууж байна.
Үндсэн хуулиараа заачихсан эрх. Гэтэл таны энэ гаргасан мэдээллийг цэцийн нэг гишүүн энэ асуудал дээр маргаан үүсэх боломжтой байна уу? Боломжгүй байна уу? гэдэг ийм хариу гарна гэдэгт хэр итгэлтэй байна. Яагаад ингэж асууж байна гэхээр цэц худалдагчихсан, цэц улс төрийн зорилгоор шийдвэр гаргадаг. Гэдэг ч юм уу, нийгэмд ийм маргаанууд байдаг даа, Хэрвээ авахгүй бол яах вэ? Дараагийн алхам юу байх вэ?
Би маргаан үүсгэнэ гэдэгт зуун хувь итгэлтэй байгаа. Монголчууд харж байна. Хэдийгээр чимээгүй байгаа ч гэсэн бүх хуульчид гарч байна. Чимээгүй л байгаа болохоос биш. Бүгд харж байгаа. Харж байгааг нь бүгд мэдэж байгаа. Цэц бол энэн дээр маргаан үүсгэнэ. Үндсэн хуулиа хэрэгжүүлэхгүй бол энэ улс орон чинь тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд хүртлээ гажуудна. Энийг бүгд мэдэж байгаа. Улс төрийн алхам шийдвэрүүд гарсан тухай гарсан шийдвэрээ буцаагаад өөрчилсөн тухай зөндөө түүхийг бид нар мэднэ. Үндсэн хуулийн цэцдээ найдахгүй, өөр юунд найдах юунд ч найдахгүй итгэл найдвар алдарсан газар болбол эзэнгүй л газар нутаг болно шүү дээ. Ямар нэгэн юманд найдаж байгаа тулдаа, Үндсэн хуулийнх нь суурь санаанд итгэж байгаа. Сүүлийн итгэл найдварыг алдаж ерөөсөө болохгүй. Бид нар үргэлж л нэг юманд итгэж, найддаг л байх хэрэгтэй бид нарын эх орон шүү дээ. Бид нарын гэр байхгүй юу. Цэцийн гишүүд ч гэсэн Монгол Улсын иргэн байхгүй юу. Монгол Улсад ажиллаж амьдарч, үр хүүхдүүд нь амьдарч байгаа. Монголын ирээдүй карьертай нь хамаагүй юм аа гэхэд хувийнх нь үнэт зүйлтэй шууд хамаатай байхгүй юу. Хэрвээ цэц шийдвэр маргаангүй гэх юм бол ард түмэн эсэргүүцээд талбай дээр л гардаг шүү дээ. Өөрөөр ч сонголтгүй болно шүү дээ. Ингээд энэ өндөр хөгжсөн орнуудад болж байсан шиг төрийн эрх мэдэлтнүүдийн аминд халдана гэж бичиж байгаа хүмүүстэй адилхан юм ярих юм уу энэ бүр хэзээ ч байж болшгүй зүйлшүү дээ. Тэгэхээр бид нар эцсийн дүндээ тэгж л эсэргүүцлээ илэрхийлнэ.
Бид нар жагсаалыг үр дүнгүй болгочихсон ард иргэдийн сүүлийн тэмцэл бол ерөөсөө л жагсаал цуглаан хийх болчихдог. Энэ жагсдаг цугладаг ард иргэдийг хэрхэн мэдээлэлжүүлэх, яаж юун дээрээ анхаарах ёстой гэж боддог вэ?
Дөрвөн жил миний нэвтрүүлгийн уриа хэрсүү байлаа шүү дээ. Та бид өөрсдөө анхаардаг байх ёстой болохоос нь өмнө анхаардаг байх. Үр дүн дээр шавдаг ялаа шиг байх хэрэггүй. болохоос нь өмнө анхаардаг, болиулдаг, төрөө хянадаг төлөөллөөрөө дамжуулаад энэ эрхээ эдэлье. Иргэдийг мэдлэгтэй болгоход юун дээр анхаарах ёстой юм. Иргэдийг мэдлээр мэдлэгээр хангана гэж ер нь байдаггүй юм.
Хүн яг өглөө босохоос авхуулаад хийж байгаа сонголт болгон дээрээ хүн хүмүүжиж, сурч байдаг байхгүй юу. Тэр сонголтыг нь өг л дөө амьдруул л даа. Наад хүмүүсээ ажил хийлгэ. Ажил хийх боломжоор нь ханга. Эдийн засгаа чөлөөл л дөө. Тэгээд өрсөлдөөн дундаас чинь чанар бий болоод чанар дундаас орлого өсөөд орлого өсөхөөр хүмүүсийн цалин нэмэгдээд хүмүүсийн цалин нэмэгдэхээр хүмүүс чинь ажил хийгээд эхэлнэ. Ингэж байж хүмүүс идэвхитэй нийгмийн амьдралд орж байж мэдээлэлтэй болно. Зах зээлийг нь хаачихсан. Авлига татвар хоёроос болж төрд хамаг юмаа хураалгачхаад юугаар ажилчиддаа цалингаа өгөх юм бэ. Ингээд хэлэх юм бол төр нь нэг их хүмүүсийн өмнөөс юм шийдэж, цалин нэмдэг баатар болж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг утгагүй юм аа нэмж багасгаад явдаг. Ингээд л ард иргэд нь цалин орлого байхгүй. Яг нөгөө хоёр идэхгүй хоосон хонохгүй гэдэг шиг явуулаад байгаабайхгүй юу. Энэ бол төрийн бодлого байгаад байна. Энийг л болиулъя. Тэрнээс иргэдийг мэдээлэлтэй бол гээд л та нар наашаа анхаарлаа хандуул! зурагтаар шинжлэх ухааны юм гарга. Зурагтаар физикийн онол заа. Энэ шоугаа боль. Ямар үед хүн хаашаа анхаардаг вэ гэдгийг бодох ёстой байхгүй юу. Яахаараа анхаардаг юм? Бид нар яахаараа мэдээлэлд анхаарал хандуулдаг юм? Бид нар ажил, хөдөлмөрлөхөд юунд анхаардаг юм тэрийг л бодно шүү дээ.
Баярлалаа.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин