Үндэсний статистикийн хорооноос гаргасан дүнгээр 2021 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 106 мянган иргэн манай улсад бий. Эдгээрийн 17 хувь нь л хөдөлмөр эрхэлдэг гэсэн статистикийн байгууллагын албан ёсны дүн байна. Хувиараа үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг оруулбал 30 хувь нь хөдөлмөр эрхэлж байна гэж ч ярьдаг. Учир нь албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаарх тоог хаанаас, яаж гаргасан нь тодорхойгүй. 17 хувь бол хангалтгүй тоо. Үүнийг цаашид нэмэгдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах нь тулгамдсан асуудал юм. Өөрийн ур чадварыг ашиглан хувиараа бизнес эрхлэх, эсвэл мэргэжил, боловсролоо ажил олгогчид үнэлүүлэн, ажилтан, ажилчин болдог. Засгийн газар аль алиныг нь дэмжиж ажиллаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулж байгаа ажил олгогчдыг урамшуулах дэмжлэгийн арга хэмжээ бий.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 18.1.3-т заасны дагуу хэдэн иргэнд төр, засгаас туслалцаа үзүүлсэн бэ?
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ хуулийг 2016 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан. Хуулиндаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар шинэ шинэ зүйлүүд тусгагдаад явж байна. Үүний дагуу анх удаа 2022 онд анх хөгжлийн бэрхшээлтэй хүн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахад шаардагдах ажлын багаж, тоног төхөөрөмж, материал болон бусад шаардлагатай хэрэгслийг худалдан авахад нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэг удаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэх 18.1.3-т заасны дагуу найман иргэнд 60 сая төгрөгний туслалцаа үзүүлсэн мөн дэмжлэг туслалцаа үзүүлсэн иргэдээ хянаад ажиглаж байгаа. Цаашдаа үргэлжлүүлэх эсэхийг нь хөдөлмөх эрхлэлтийн сангийн яам хуралдаагүй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 144 дүгээр зүйлд 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулна гэж заасан.
Өмчийн хэлбэр үл харгалзан 25-аас дээш ажилтантай байгууллага нийт ажилтныхаа дөрвөөс доошгүй хувьд хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүнийг ажиллуулах заалт Хөдөлмөрийн тухай хуульд бий. Энэ үүргээ зарим компани биелүүлдэггүй. Мониторинг судалгаагаар 25 аас дээш иргэн ажилуулж буй 6500 гаруй байгууллага ажиллаж байна. Бид 6500 гаруй байгууллагын 50-52 хувьд нь хүрч ажиллаж чадсан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллая гэхээр албан байгууллага авдаггүй аль эсвэл иргэд ажилладаггүй үйлдэл ихээхэн гардаг. Энэ тал дээр тодорхой ярилцъя
Сүүлийн үед хувийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрөөс илүүтэйгээр хувийн байгууллагууд ихээхэн дэмжиж ажиллаад эхэлсэн байгаа нь судалгаагаар гарсан. Төр энэ ажилаа эрчимжүүлэх шаардлагатай. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байран дээр нь дадлагажуулах, тохируулга хийдэг олон улсын тогтолцоо ч бий. Үүнийг Японы ЖАЙКА байгууллагын тусламжтайгаар нэвтрүүлж, бий болгохоор төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Ингэснээр албан байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбож өгөх боломж бололцоог хангаж байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдрүү чиглэсэн дараагийн хийгдэж буй ажил зорилго юу байна вэ?
Зөвлөн тусалж, тухайн хамт олонд хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар зөв ойлголт өгөх сургалт явуулах хэрэгтэй байдаг. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг таатай хүлээн авах хамт олны уур амьсгал бүрдэнэ. Мэргэжил, ур чадварын хувьд шаардлага хангаад, ажлын байртай болдог ч удалгүй гарчихаад байгаа нь зарим талаар үүнтэй холбоотой. ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтарсан төслийн хугацаанд 16 ажлын байрны дадлагажуулагч сургагч багшийг бэлдэн цаашлаад дотооддоо ажлын байрны дадлагажуулагч гэх мэргэжилийг бий болгох мөн хувь хүний онцлогт тохирсон дэмждлэг үзүүлэх гарын авлагыг гарган ажиллах ажлыг төлөвлөөд эхний байдлаар найман сургагч багшийг сургаад бэлдээд явж байна.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ хуулийн 18.1.1-т зааснаар Иргэн хуулийн этгээд хууль тогтоомжын дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлтөнд хамруулах, тохирох хэрэглэгдэхүүн бүхий ажлын байр бий болгохыг урамшуулах гэсэн байдаг. Ямар нөхцөлд урамшуулах ёстой байдаг вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажил олгоод нийгмийн даатглын шимтгэлийг нь 12 сараас хугацаанд төлөөд явж буй хуулийн этгээд хөдөлмөрийн хөлсөний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшуулалыг нэг удаад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгоно гэсэн заалт бий. Энэ урамшуулалыг авахын тулд харьяа дүүргийнхаа хөдөлмрийн байгууллагад очин гурвалсан гэрээ байгуулсанаар жилийн дараа гүйцэтгэл гарсаны дараа бүрдүүлэх материалаа бүрдүүлэн очин авна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хуульд тухайн ажил олгоч хөгжлйн бэрхшээлтэй иргэнийг ажилд авахдаа шаардлагтай тохируулгыг хийнэ гэсэн үүрэгжүүлсэн заалт нэмэгдсэн. Түрүүнд дурьдсанчлан сургагч багшын туслалцаатайгаар тухай ажил олгогчид 1-5 сая төгрөгний дэмжлэг олгох боломтой. Албан байгууллага ажиллаж буй иргэний онцлогт тохирсон тохируулгыг хийснээр түүнийгээ баталгаажуулан авах боломж бий.
Албан байгууллагад ажилчидын тооноос хамааран тодорхой хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах заалт байгаачлан хичнээн байгууллага ажил олгон ажиллаж байгаа вэ?
144 коват хангалтгүй гэж үзэж байгаа.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин