Өнөөдөр ХҮН намаас мэдэгдэл хийхээр ирсэн байна. Ямар мэдэгдэл вэ?
Яг нэг жилийн өмнө бид ажлаа хий үгүй бол тар гэсэн тайван жагсаал хийсэн. Түүнээс хойш бараг нэг жил өнгөрсөн байна. Олон ч үйл явдлууд боллоо. Энэ хугацаанд нэг зүйлийг маш сайн ойлгож мэдлээ. Том хулгайн ард төр байна. Цаашдаа төр төвтэй, төрийн компаниудад түшиглэсэн улс орон байх юм бол авлига, хулгай зогсохгүй юм байна. Тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ зарим хэсэг нь Үндсэн хуулиа өөрчилье гээд бүтэхгүй юм ярьж байгаа нь буруу. ХҮН намын зүгээс, залуус иргэдийн зүгээс нэг л зүйлийг хүсэж байна. Өөрчилье л гэсэн. Энэ авлига, хулгайг өөрчлөөд өгөөч гэж л хүсэж байгаа. Бодит орлогыг нэмж, Монголдоо амьдрах боломжийг нээж өгөөч гэж хүсэж байгаа. Өнөөдрөөс манай нам “Хамтдаа өөрчилье” гэсэн уриагаар өөрчлөлтийг эхлүүлэхийг шаардаж байна.
Өнөөдөр УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байна гэх нэрийдлээр өндөр настнуудад бэлэг тарааж байна. Харин ХҮН нам бэлэг биш мэдээлэл тараахыг зорьж байгаа. Тиймээс бид “Хамтдаа өөрчилье” аяныг эхлүүлж байна. Цаашдаа 21 аймаг 9 дүүргээр явж мэдээлэл тараана. Ийм байдлаар бид бүгд ижил мэдлэг, мэдээлэлтэй болохгүй бол тогтолцоо буруу тийш яваад байна. Нэг жилийн өмнө өөрсдөө өөрчил эсвэл тар гэж жагсаж байсан. Гэтэл чадахгүй байна. Тиймээс одоо бүгд хамтдаа өөрчилье.
Та анхлан Үндсэн хуулийг шинэчлэх ёстой гэсэн санааг гаргасан. Гэтэл одоо үндсэн хуулийг сууриар нь өөрчилье гэхэд яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж засаж сайжруулъя гэсэн. Шинэ үндсэн хуулийг хийх хууль эрх зүйн орчин бүрдээгүй нэгдүгээрт. Хоёрдугаарт язгууртнуудын ашигладаг дээд доод хоёр танхим байхгүй. Энэ асуудлыг бид эрс эсэргүүцэж байгаа. Гол нь эдийн засгийн хөгжил хэрэгтэй байна.
Та 40 их наяд гэсэн тоог анх танилцуулсан. Иргэд ч нүүрсний хулгайн хэрэг дээр эсэргүүцлээ илэрхийлж жагссан.Иргэдийн жагсаал сар гаран үргэлжлээд амжилтанд хүрээгүй. Өмнө жилийн тэмцэл ч үр дүнд хүрээгүй гээд та хэллээ. Иргэд тэмцээд үр дүнд хүрээгүй байхад та үүнийг үр дүнд хүрнэ гэж яаж бодож байгаа юм?
Хяналтын үндсэн сонсголыг хийсэн. Үр дүнд нь асуудал юу вэ гэдгийг нээлттэйгээр ярилцсан. Үр дүнд нь Засгийн газар шалгасан, шахсан. Одоо бид өшөө илүү шахах хэрэгтэй. Анх тэр сонсголыг санаачилсан хүн нь би. Иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх нь чухал. Тэгж байж аль нь болж, аль нь болохгүй байгааг мэднэ.
Иргэдийн шаардаж байгаачлан 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд тараах боломжтой юу?
Уг нь бол тухайн компани ярилцаад ашигтай гэж үзвэл иргэддээ тараах ёстой зүйл. Гэтэл ногдол ашиг нь оффтэйк гэрээг санхүүжүүлсэн, элдэв хэрэглээний зардлуудыг санхүүжүүлсэн байна. Одоо мөнгө байхгүй шүү дээ. 19 их наяд төгрөгний оффтейк гэрээ хийчихсэн, Эрдэнэс Тавантолгой компани нь өртэй. Ийм тохиолдолд компани иргэдэд мөнгө өгч чадахгүй. Аль эсвэл Монгол банкнаас мөнгө хэвлээд санхүүжүүлээд явах юмуу. Хэрвээ Монгол банк мөнгө хэвлэвэл дахиад инфляци болно. Энэ бол зөв зүйл биш.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин