Б.НАМСРАЙ: Хөдөө аж ахуйн хоршоологчдын дуу хоолойг олон улсын түвшинд хүргэн ажиллана
Ярилцлага
/
2023-02-11
Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны чиглэл үйл ажиллаагаатай танилцахаар бизнес хөгжлийн ажилтан Б.Намсрайтай уулзаад байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай байгууллага анх хэдэн онд байгуулагдсан бэ, ямар зорилго, чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг вэ?

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо нь анх 1967 оны 6 сарын 15-нд Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны дээд зөвлөл нэртэйгээр анх байгуулагдсан. 1992 оны 1-р сарын 19-нд хуралдсан Хөдөө аж ахуйн хоршоологчдын анхдугаар их хурлаар Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо нэртэйгээр шинэчлэгдэн зохион байгуулагдсан. Манай байгууллага нь хоршоодын бодлого, зорилт, шийдвэрт тус болох гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилго бүхий үйл ажиллагаагаа явуулдаг. Манай салбар хоршоод буюу малчдын үйлдвэрлэдэг гол бүтээгдэхүүн нь сүү цагаан идээ, мах, арьс шир, малын гаралтай бүтээгдэхүүн байдаг. Гол үйлдвэрлэл нь дотооддоо бэлтгэсэн махаа эмээлт, хүчит шонхор зэрэг бөөний захуудад нийлүүлдэг. Өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын есний өдөр өөрсдийн нэрийн дэлгүүрийг үндэсний холбооны байрандаа нээлээ.

No description available.

Бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулдаг уу, гадаад харилцаа, хамтын үйл ажиллагаа явуулдаг уу?

Үндэсний холбоо нь гишүүдээ дэмжээд үйлдвэрийнхээ үнээр өөрсдийн хаяг, логотойгоор борлуулж байна. Гадаад орнуудын хоршоод болон хоршооллын байгуулагуудтай холбох, өндөх хөгжилтэй орнуудын туршлагыг судлах, шинэ техник технологи нэвтрүүлэх, сургалт семинарт оролцуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хөдөө аж ахуйн хоршоологчдын дуу хоолойг олон улсын түвшинд хүргэн ажиллаж байна.

Төрөөс ямар нэгэн тусламж, дэмжлэг үзүүлдэг үү?

Эдийн засаг, санхүүгийн хувьд туслалцаа үзүүлдэггүй. Үндэсний холбоо нь өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явдаг. Харин малчдын хамтын үйл ажиллагаа, хоршоод руу чиглэсэн бодлого, шийдвэр дээр туслалцаа үзүүлээд явж байгаа. Өнгөрсөн онд хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан, хоршооны нягтлан бодох бүртгэлийн заавал журам, шинэчлэгдээд сангийн яамаар батлагдаад явж байгаа.

Үндэсний холбооны гишүүн болохын тулд ямар, ямар материал бүрдүүлэх вэ?

21 аймагаараа бага зэрэг өөр өөр байдаг. Дүрэм журамтайгаа танилцаад хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр хоршооны гэрчилгээний хуулбар, гишүүдийн бүртгэл мөн татвар хураамж төлнө. Татвар хураамж нь 50-208 мянгийн хооронд байгаа. Энэ материалуудаа бүрдүүлсэнээр манай бүх үйлчилгээг авах боломжтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.157.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.