СУРВАЛЖИЛГА: Аутизмтай хүүхдийг боловсролд тэгш хамруулахын тулд нийгмийн хандлага өөрчлөгдөх нь чухал
Ярилцлага
/
2023-03-07
“Хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээлэлийг хүлээж авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэг”. Энэ удаад “HEDEF AUTISM EDUCATION CENTER” дээрээс сурвалжлан хүргэж байна
Аутизмыг анх 1943 онд Австри-Германы эмч Лео Каннер дүрсэлж тодорхойлсон ба одоо аутизмын үндсэн гол шинжүүд бүхий аутизмыг сонгодог аутизм буюу “Каннерын аутизм” гэж нэрлэдэг. ”. Аутизмын шалтгааныг одоо хир нь шинжлэх ухаан олж нээгээгүй байгаа бөгөөд тархины үйл ажиллагааны тодорхой нэг саатлын улмаас үүдэлтэй гэдэг дээр эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсээр байна. Шалтгаан нь тодорхойгүй байгаа тул эмчлэх, эдгээх, засах, хэвийн болгох гэсэн ойлголтын талаар одоо ярихад эрт байгаа гэдэгтэй маргах аргагүй.

Хүүхэд тус бүрийн нас, онцлогт тохируулан спорт болон академик хосолсон хөтөлбөр боловсруулан ажиллана

No description available.
 
Аутимз бол хөгжлийн бэрхшээл биш. Тэд бусдаас өөр ч бидэнтэй л адил хүн гэдгийг санах хэрэгтэй. Адилхан зүрх сэтгэлтэй, хайрлаж энхрийлэх гэж бусдаар хайрлуулах гэж энэ ертөнцөд ирсэн. Хүүхэд өөрөө бие даан бие засч сурах нь зөвхөн гэртээ өөрийн дассан газар бус хаана ч байсан биеийн анхан шатны хэрэгцээгээ бусдын тусламжгүй хийх нь өөрөө маш том хэрэгцээ шаардлага шүү. Тиймээс үүнд бэлтгэн хүүхдээ дэмжие, хөгжүүлье
 
Хэрвээ аутизмтай хүүхдүүдийн сурах арга барилыг нь олчих л юм бол маш амархан суралцдаг
No description available.

Турк улсын тусламжтайгаар Турк багш нар биеийн тамирын хичээлээр дамжуулан хөгжүүлэхээр ирээд ажиллаж байна. Алхаж сайн сурсаны дараа дугуй унаж сургах нь бидний дараагийн зорилго. Дугуй унах үед том, жижиг булчин зэрэг ажиллахаас гадна орон зайн баримжаа, тэнцвэр маш сайн хөгждөг. Гэхдээ шууд хүүхдээ дугуй унахаар хүчилж болохгүй. Ширүүн, муухай дурсамж үлдээсэн зүйлсийг бид сурахаас дургүйцдэг шүү дээ. Тиймээс алхамчилж багш нарынхаа зөвлөгөөний дагуу бага, багаар урагш ахиарай.

Арга барилыг нь олоход харилцан адилгүй  хугацаа шаарддаг тул эцэг эх, багш, сэтгэл зүйчдээс маань их хичээл зүтгэл тууштай байдал шаарддаг
 
No description available.
Аутизм нь хөгжлийн хоцрогдолоосоо шалтгаалж хэрэгцээ нь өөр өөр байдаг. Хүнд хэлбэрийн аутизмтай хүүхдийн хажууд асран хамгаалагч заавал байж, асрах ёстой байдаг бол хөнгөн хэлбэрийн аутизмтай хүүхдэд тэр болгон асаргаа гэхээсээ илүүтэй чиглүүлж өгөх тусламж хэрэгтэй байдаг.
 
HEDEF AUTISM EDUCATION CENTER үүсгэн байгуулагч Б.ЦЭРЭНДУЛАМ-аас тодруулахад: Аутизмтай хүүхдүүдэд булчингийн сулрал түгээмэл ажиглагддаг тул спорт, академик хосолсон сургалтаар хөгжүүлнэ
 
No description available.
Монгол улсад аутизмтай хүүхдэд үзүүлдэг сургалт байдаггүй. Гар нүүрээ угаах, хооллосоны дараа өөрийн нүүрийг цэвэрлэх, хувцасаа цэвэрлэх, гөвөх зэрэг сургууль, цэцэрлэгтээ бусдын дунд ариун цэвэр сахих үйлдлүүдийг хүүхдүүд бие даан өөрөө гүйцэтгэх нь ангийн хүүхдүүд, найзууд дундаа хүлээн зөвшөөрөгдөх, эн тэгш байх бас нэг үндсэн хэрэгцээ байх нь. Хэрэв бусдын тусламжтайгаар эдгээр үндсэн хэрэгцээгээ хийж байвал хүүхэд бусдаас өөр мэдрэмж авах улмаар шинэ зүйл сурахгүй хаагдмал байдалд орох зэрэг эрсдэлтэй. Үе тэнгийн хүүхдүүд нь тоглож байгаа тоглоомыг тоглож чадахгүй байх нь бидний хүүхдүүд нийгмээс тусгаарлагдах нэг том үзүүлэлт байдаг. Тиймээс үеийнхэн дунд нь ХИТ байгаа тоглоомыг аав, ээж нь гэртээ хамтран тоглож хүүхдээ нийгмийн амьдралд бэлтгээрэй. 
 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.218.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.