А. УУГАНЦЭЦЭГ: Өндөр хөгжилтэй оронд суралцсан ч эх орондоо мэргэжилээрээ ажиллах боломж байдаггүй
Ярилцлага
/
2023-03-11

Хятадад сурч, төгсөж байгаа оюутнууд Монголдоо очоод юу хийдэг вэ? гэдэг нь аягүй том асуудал болоод байна. Би ч бас мөн адил бакалавраа төгсөөд таван жил ажиллахад мэргэжлээрээ ажиллаж чадаагүй. Хятадад төгсөөд ажиллах гэж ирсэн оюутнууд маш их байдаг. Том том сургууль төгсөөд өндөр дүнтэй, нарийн мэргэжилтэй,зам техник, барилгын инженер, хүнсний технологи гэсэн нарийн мэргэжилтэй залуучууд орчуулга хийх гэж ирдэг байсан. Цалин нь арай өндөр, хангамж нь арай өндөр орчуулгын ажлыг их сонгодог байсан. Бид гадаадын компаниудын үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх тэр компани эздийг илүү их орлоготой болгохын төлөө Хятадад сурч төгсөөгүй. Тийм ажил хийснээрээ магадгүй хувь хүний түрүүвч бага зэрэг зузаарах л байх. Үүний эсрэг бид юу хийж чадах вэ гэхээр хөгжиж буй орноос технологийг нь эрдэм мэдлэгийг нь олж аваад эх орондоо нутагшуулах, Монголчлох, хөгжүүлэх иргэж байж бид эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж чадах юм болов уу гэж хардаг. Хамтдаа хичээцгээе.

\

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.235.171)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.