Э.НОМИН-ЭРДЭНЭ: Аялахад олон хэцүү зүйл тохиолддог ч зорьсон газраа хүрэхэд хэцүү зүйлс ор мөргүй мартагддаг
Ярилцлага
/
2023-03-16

Аялагч, “Хямд аргаар аялах аргаа заая” пэйжийн админ, Travel cheap аппликейшнийг үүсгэн байгуулагч Э.Номин-Эрдэнэтэй уулзаад байна. Танд өдрийн мэнд хүргэе! Олон орноор аялж явсан хүний үүднээс зөвлөхөд аялалд хамгийн их анхаарах ёстой зүйл юу байдаг вэ? Монгол орны хувьд хоёр том хөрш гүрний голд оршдог нь ямар нэгэн давуу тал болдог уу?

Намайг Э.Номин-Эрдэнэ гэдэг. Би аялагч мөн Travel cheap аппликейшнийг үүсэн байгуулагч.

Манай улсад хоёр маш том боломж байдаг нь хоёр хөрш орон болох Орос болон Хятад улс руу визгүй зорчдог. Орос улсаас Европын орнууд руу маш хямд аялах боломжтой байдаг бол Хятадаас Зүүн өмнөд Ази руу аялахад маш хямд байдаг.

Гол нь маш сайн төлөвлөх хэрэгтэй. Сайн төлөвлөж чадвал энгийн аяллын зардлаас хоёр дахин хямдаар ч аялах боломжтой байдаг.

Таны хамгийн их аялж байсан хугацаа хэзээ вэ? Бас хамгийн хямдаар хаашаа хэдэн төгрөгөөр аялж байв?

Би Оюутан байхдаа нийт 18 орноор аялсан. Төгссөнөөс хойш өөрийн бизнесээ эхлээд жаахан завгүй болоод байгаа. Хамгийн хямд нь Тайланд руу 2 сая хүрэхгүй өртгөөр аялж байсан. Дандаа галт тэрэг, транзит зэргээр явсан учир хямд туссан. Ер нь газраар явсан аялал хямд тусдаг.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс ба усан сан нарын зураг байж магад

Гадаад орнууд хэдий өндөр хөгжилтэй ч эх орноос нь өөр л байдаг байх. Таны хувьд ажиглагдсан зүйл юу байна?

Залуус сүүлийн үед гадаад руу гарч аялж амьдрах сонирхолтой болсон. Гадаад руу л гарчих юм бол амьдрал нь сайхан болчихно гээд бодоод байдаг. Гэхдээ яг тухайн оронд очоод соёлд нь дасан зохицоод амьдарна гэдэг хэцүү, олон бэрхшээлтэй зүйл тохиолддог. Жишээлбэл Парис хотыг хүмүүс хайр дурлалын гоё хот байдаг гэж боддог бол яг очиход хулгай ихтэй хэцүү улс л даа. Хараад байхад гадагш аялах тусам Монголд маань ямар шинэ боломжууд байна, үүнийг бид яаж ашиглах ёстой вэ гэдгийг маш сайн мэддэг болдог.

 

Улс орны аялал жуулчлал хөгжихөд ер нь юу чухал гэж хардаг вэ?

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд иргэн бүрийн ухамсар маш чухал л даа. Ядаж л таксины жолооч нар нь жуулчдаа луйварддаггүй байх хэрэгтэй.

Аялж байхдаа шантрах үе байсан уу? Ингэж явах хэрэг ер нь юу байна, хэнд ямар хэрэгтэй юм гэж бодох үе байсан л байх?

Оюутан байхдаа Орос руу аялаад тэндээсээ Гүрж гарах байсан юм. Гэтэл виз гаралгүй хил дээрээсээ буцаачихсан. Буцах машин байхгүй гурван км алхаж байсан юм. Тэр үед л ингэн ингэн аялах хэрэг ер нь юу байна гэж бодож байсан даа. Буцах үедээ Кавказын нуруун дээр гараад нөгөө уйлж байсан хамаг юм мартагдаад, үүний төлөө л намайг гүрж рүү гаргаагүй юм байна гэж бодсон доо. Амьдралын утга учрыг мэдэрсэн гэх юмуу.

1 хүн, зогсож байгаа, гадаа ба хөшөө дурсгал нарын зураг байж магад

Аппликейшнээ хэзээ нээсэн бэ? Юуг төлөвлөж байна?

“Хямд аялах аргаа заая” группыг ажиллуулаад таван жил болж байна. Энэ групп руу маань иргэдийн санал хүсэлт, асуулт маш их ирдэг. Тиймээс хэрхэн хямд аялах боломж, ашигтай аяллын маршрут зэргийг зөвлөх үүднээс энэ аппликейшнээ нээгээд 7 сар орчим болж байна.

Санктпетербург хотод бас сурч амьдарч байсан гэсэн энэ тухайгаа хуваалцаач?

Хүмүүс Европ руу аялах сонирхолтой байдаг шүү дээ. Гэтэл өртөг ихтэй. Хямд аргаар визгүйгээр Европын орон руу аялсан мэт мэдрэмж өгөх газар бол ОХУ-ын Санктпетербург хот байдаг. Анх Пеодер хаан барихдаа Венецээс эх авч барьсан гэдэг юм. Бас цагаан шөнө болдог. Маш сонирхолтой, үзэ харах олон зүйлтэй хот байдаг даа.

Аялахаар төлөвлөж буй залуустаа зөвлөгөө хүргэхгүй юу?

Ирэх ондоо маш олон хүмүүс аялах төлөвлөгөөтэй байгаа байх. Мөнгө цаг заванд баригдалгүйгээр заавал аялаарай гэж хүсмээр байна. Бүгдэд нь амжилт.

Ярилцсанд баярлалаа

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.30)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.