РЦНК-ийн тайзнаа өдөр бүр тоглогдож буй “ИНЭЭМТГИЙ ХҮН” визуал жүжгийн Ерөнхий найруулагч Б.Даваасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Танд өдрийн мэнд хүргэе. Яагаад заавал “Инээмтгий хүн” романыг сонгон авч жүжгийн хэлбэрээр үзэгчдэд хүргэхийг зорьсон юм бол?
Манайх шинэ залуу театр байгаа. Анх бид хоорондоо ярилцаад ямар уран бүтээл хийх талаар лист гаргасан юм. Энэ цаг үед иргэд, залууст хамгийн их хүргэмээр байгаа сэдвээ сонгож авсан. Нэг жилийн дараа бус, хоёр жилийн бус яг энэ цаг үед л “ИНЭЭМТГИЙ ХҮН” жүжгээр дамжуулан нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлыг үзэгчдэд ярьж, арай өөр өнцгөөс харуулахыг зорьсон.
Визуал драм гэхээр бас сонирхолтой санагдаж байна л даа. Та визуал драмны талаар багахан мэдээлэл өгөхгүй юу?
Визуал драм бол харьцангуй орчин үеийн төрөл жанр. Мэдээллийг зөвхөн текстээр илэрхийлэхээс гадна тайзны зураглалаар санаандаа хүч нэмж өгсөн. Визуал театрыг бас зураачийн театр гэж нэрлэдэг. Зураач маань бас өөрийнхөө санааг тусгасан тийм тайзыг бүтээсэн байгаа.
Танай баг бүрэлдэхүүний хувьд дандаа залуус голдуу байх шиг байна. Багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?
Манай театрын хувьд заавал залуучууд цугларна гэж төлөвлөөгүй ч ингэд л цугларчихсан. Мөн нэмээд бид МУГЖ Х.Төмөрхуяг ахыгаа урилгаар тоглуулсан. Нийгэмд хүргэж буй залуусын шинэ дуу хоолой болж байгаа юм болов уу? гэж олзуурхаж байгаа.
Тайзны засалт их сонирхолтой санагдлаа. Энэ хэний санаа вэ?
Манай зураачийн санаа байгаа. Жүжигт маань нийгмийн асуудал яригдаж байгаа учраас заавал олон массыг бүрдүүлэх шаардлага гарсан. Тиймээс олон хүний дуу хоолой хүргэгдэж байгаа шүү гэсэн санааг гаргах үүднээс ийм тайзыг зассан юм.
Үзэгчид, залууст хандаж танай хамт олны жүжгийг үзэх шаардлагатай гэж бодож буй зүйлээ хуваалцахгүй юу?
Залуус бид дуу хоолойгоо олонд хүргэж байна. Бид та нарынхаа сонорыг мялааж өөрсдийн чадах хэмжээнд олон зүйлсийг харуулж мэдрүүлэхийг зорьж байгаа. Та нар маань ч бас ирж үзээрэй гэж уриалмаар байна. Тэгж байж бид та нарынхаа санаа бодлыг мэдэж цаашид уран бүтээлээ туурвих сэдлийг авах учраас аль болох театртайгаа ойрхон байгаасай л гэж үзэгчдээсээ хүсэж байна даа
Ярилцсанд баярлалаа
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин