Элэгний өвчлөлийн тоогоор Монгол улс дэлхийд тэрүүлдэг гэсэн харамсалтай тоо баримт бий. Үүнтэй холбогдуулан Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас санаачлан “ЭРТ ИЛРҮҮЛЭГ” үзлэг оношилгоонд иргэдийг хамруулж байгаа билээ.
Сайн байна уу? Танд өдрийн мэнд хүргэе!
Танд ч бас өдрийн мэнд хүргэе!
Таны хувьд эрт илрүүлэг дээр хэзээнээс хойш ажиллаж байна? Ямар ямар шинжилгээнүүд хийдэг вэ?
Би 2022 оны есөн сараас эхлээд эрт илрүүлгийн үзлэг оношилгоон дээр ажиллаж байна.
Үзлэг шинжилгээгээр ямар өвчнүүд түлхүү илэрч байна?
Бид тодорхой хэмжээнд шинжлэн, судлаад хавдар судлалын төв рүү илгээдэг. Харж байхад бэлгийн замын халдварт өвчнүүд ч бас нэлээн оношлогдож байна. Тэгэхээр мэдэгдээгүй байсан энэ олон өвчнүүдийг илрүүлэхэд эрт илрүүлэг маш чухал нөлөө үзүүлж байгаа.
Таны хувьд ямар шатны зөвлөгөө, эмчилгээг иргэдэд үзүүлдэг вэ?
Иргэд бүх шинжилгээндээ орчихоод ирж дүгнэлтээ авдаг. Эрт илрүүлэг гэж хайгаад орвол уг иргэний бүх шинжилгээний хариу гарч ирнэ. Тухайлбал 63 настай х.Оюунчимэг гэдэг хүний тухайд эрт илрүүлгийн шинжилгээний хариу нь гарч ирсэн байна. Голомт үүсгүүр ч мөн гарч ирдэг. Энэ хүний тухайд бамбайн зангилаатай байна л даа. Хоёр 2 см-ээс дээш зангилаа бол аюултай. Цаашдаа энэ хүн хавдар судлалд хандаж эдийн шинжилгээ өгөх ёстой гэсэн үг. Нэг хүн дээр гэхэд 20-30 минутын зарцуулдаг. Өдөрт л 50-60 хүн үзэж байгаа.
Иргэдийг манай харъяалалгүй иргэн байна гээд буцаадаггүй. Аль чадахаараа үзэж оношдлоод явуулдаг даа. Бидний өдөр тутын ажил ийм л байдаг. Шинжилгээний хариуг нь харж байгаад оношоо тавьж, эмчилгээ бичиж өгнө. Хүндэрсэн байвал дараагийн шатны байгууллагад шилжүүлдэг.
Он гарснаас хойш хэр олон иргэн эрт илрүүлэгт хамрагдаад байна вэ?
Манай эмнэлгийн хувьд 12 сараас хойш 2 сар хүртэлх тоо баримтыг хараад үзвэл 10 мянга гаруй иргэд эрт илрүүлэгт хамрагдсан байна. Үүнэс гадна харъяалал бус хүмүүс нэлээд ирдэг. 100 хувь гэж үзвэл харъяалал бус хүмүүс 30 гаран хувийг эзэлдэг. Тэгэхээр бид бас нэлээд ачаалалтай гэсэн үг.
Иргэд харъяалагдсан эмнэлгээ хэрхэн мэдэх вэ? Хэдэн насны иргэд илүү ирдэг вэ?
Урилга өгдөг. Урилгатай ирж буй иргэд дандаа харъяалалтай иргэд байна гэсэн үг. Өрхийн эмнэлгээс насны тоогоор нь тэгшитгээд явуулдаг учир тэдэн насны иргэд илүү ирдэг гэсэн зүйл байхгүй.
Ярилцсан танд баярлалаа
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин