Р.БАТТӨМӨР: Үр хөндөлт нь ХӨХНИЙ ХАВДРЫН гол шалтгаан болж байна
Ярилцлага
/
2023-03-21

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хөхний хорт хавдрын өвчлөл эрс нэмэгдэж байгаа бөгөөд  Европ, Ази, Хойд Америкийн бүс нутгуудад хамгийн өндөр байгаа аж. Харин Монгол Улсын хувьд эмэгтэйчүүдийн нийт өвчлөл дотор хөхний хорт хавдар нь зургадугаарт бичигдэж байна.

Хөхний хавдрын оношилгоо, урьдчилан сэргийлэх талаар “Сайн хөрш” мэс заслын эмнэлэгийн зөвлөх эмч Р.Баттөмөртэй багахан хором ярилцлаа.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе

Сайн, сайн байна уу. Баярлалаа

Монгол Улс хөхний хавдраар зургаа дугаарт бичигдэж байгаа. Тэгвэл хөхний хавдар гэж ер юуг хэлэх вэ?

Хөхний өвчилөлийг хавдрын ба хавдрын бус гэж хоёр ангилдаг. Манай эмнэлэг хавдрын бус дээр нь ажилладаг. Хөхний эсүүдийн өсөлтийг хянах боломжгүй болсноос гаж эсүүд үүсч хөхний хавдрыг үүсгэдэг. Тодорхой хэмжээгээр өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж чадвал хөхний хавдрыг эрт илрүүлэн эмчилж, эдгэрэх боломжтой. Хөхний хавдрыг эрт үед нь илрүүлэх энгийн 3 арга байдаг.

Хөхөө өөрөө шалгах, жилд дор хаяж 1 удаа мэргэжлийн эмчид хөхөө үзүүлэх, сэжигтэй тохиолдолд хөхний зураг авахуулах зэрэг юм.

Хөхний хорт хавдрын үүсэх үндсэн шалтгаан нь юу байдаг вэ? Танай эмнэлэг хавдрын бус эмгэгийг эмчилдэг гэлээ шүү дээ. Тэгвэл хавдрын бус эмгэгт нь ямар ямар төрлийн эмгэг орох вэ?

Хөх горьдох, бэрсүүтэх, зангирах, хөхний толгой хагарах, хөхний хоргүй хавдар зэрэг юм. Хөхний хорт хавдраар дан ганц эмэгтэй хүн өвддөггүй эрэгтэй хүнд ч тохиолддог. Энэ нь хөхний хорт хавдраар өвдсөн 100 хүний дотор заавал эрэгтэй хүн байдаг нь тогтоогдсон. Хүний нас ахих тусам хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг учраас нэг шалтгаан нь нас юм. Хөхний хорт хавдар нь удамшдаг гэдэг. Энэ нь худлаа зүйл юм. Мөн хүсээгүй жирэмслэлтээс үүдэн үр хөндөлт явагдах нь хөхний хавдар үүсэх гол шалтгаан болдог. Ялангуяа эхний хүүхэд дээр үр хөндөлт хийлгэх нь цаашдаа эрсдэл үүсч болзошгүй.

Хөхний хорт хавдрыг үүсгэж байгаа хүчин зүйлс

Таргалалт, сарын тэмдэг хэт их эрт ирэх, архины хэрэглээ их байх, хүсээгүй жирэмслэлтээс үүдэн үр хөндөлт зэрэг асуудлууд нь хөхний хорт хавдраар өвдөх эрсдэлт хүчин зүйлсүүд болж байна.

Хөхний хавдрын үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

Хөхний гадна талд ямар нэгэн байдлаар овгор зүйл тэмтрэгдэх эсвэл харагдах, хөхний толгойноос цусархаг юм уу, шингэн зүйл гарах, арьс татагдах шинж тэмдэг илэрнэ. Өөрөөр хэлбэл, хөхний арьс дотогшоо татагдаж хонхойх шинж илэрдэг, хөхний нэг хэсэг газарт давтамжтай байнга өвдөх, хөхний толгойн хэлбэр, хэмжээ өөрчлөгдөх, хөхний аль нэг газар улайх, бэрсүүтэх, арьсны өнгө өөрчлөгдөх, нөгөө талын хөхнөөс илүү хавдсан шинж тэмдгүүд илэрвэл та эмнэлэгт хандах хэрэгтэй.

Хөхний хавдрыг хэрхэн оношлох вэ? Хэрхэн эмчлэгдэх вэ?

Нэгдүгээрт хувь хүн хөхөө өөрөө тэмтрэх мэдэх аргыг сурсан байх ёстой. Хэрхэн тэмтэрч үзэх арга интернэт орчинд маш их байдаг учир тэдгээрийг уншиж судалж сурах хэрэгтэй. Түүнчлэн 40 дээш насны хүн жил бүр хөхний урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаж байх хэрэгтэй. Харин 40 хүртэлх насанд гурван жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой байдаг. Өгөх хамгийн чухал шинжилгээнүүд бол хөхний эход харуулах, хөхний хэт авиан шинжилгээ юм.  Хэрвээ голомтод бүтэцтэй өөрчлөлт гарсан бол эдийн шинжилгээг өгөх хэрэгтэй. Хамгийн их тохиолдог хоргүй хавдар нь урт удаан хугацаанд удаан томордог ч зарим тохиолдолд зовуурь ихтэй. Өөрөөр хэлбэл тухайн хавдар байрласан хэсэгт өвдөх, чимчигнэх, хатгуулах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Иймд эмэгтэйчүүд үүндээ санаа зовж хорт хавдар болчих вий гэж их санаа зовдог. Энэ нь сэтгэлзүйд ихээр нөлөөлдөг

Танд баярлалаа. Цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтм хүсье

Баярлалаа

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.205.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.