Засгийн газраас хэрэгжүүлж буй ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ бодлогын хүрээнд Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалтай ярилцлаа. Орхон аймаг бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулагдсан хамгийн өндөр хөгжилтэй, шилдэг аймгуудын нэг юм.
Засгийн газраас хөдөө орон нутгаа хөгжүүлж шинэ түвшинд хүргэж хот сууринтай адил болгоё гэдэг бодлого барьж байна. Энэ бодлогыг танай аймагт тухайлан хөгжүүлэхэд юуг анхаарах вэ?
Орхон аймгийн өнөөгийн хөгжлийн гол суурь үзүүлэлт нь яах аргагүй “Эрдэнэт үйлдвэр”-тэй салшгүй холбоотой. Орд газар илэрсэн тэр цагаас энэ хотын хөгжил эхэлсэн. Энэ уурхай зогсох юм бол Орхон аймгийн өчнөөн мянган иргэний аж амьдрал эрсдэлд орох учраас цаашдаа энэ уурхайгаа хэрхэн ашигтай, урт настай ажиллуулах вэ гэдгийг судлаачид, эрдэмтэдттэй хамтран тооцоо судалгаа гаргаж байна. Одоогоор зэсийн үнэ тогтвортой байгаа учраас Орхон аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлт өндөр гарч, иргэд ажил орлоготой, бие даасан байдалтай хэвийн байгаа. Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Орхон аймагт ирж суурьших иргэдийн ая тухтай, аюулгүй, ажил орлоготой амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд түлхүү анхаарна гэсэн төлөвлөгөө гаргасан.
Хотоос танай аймагт шилжиж очих иргэдэд ямар боломж олгож байна вэ?
Улаанбаатараас Орхон аймагт ирж суурьших иргэдэд зориулж орон сууц нэлээд олныг барьж байна. Нэг асуудалтай зүйл нь 0,07 га газар олгоход хэцүү. Газрын нөөц хомс учраас олгох боломжгүй. Эрүүл мэнд, боловсрол, ажил төрөл гээд бусад асуудлуудыг шийдэж болно. Гэхдээ яг Орхон аймаг шилжиж ирвэл ингэнэ, ийм нөхцөл, ийм боломж олгоно гэсэн хууль эрх зүйн орчин байхгүй. Бид боломжоороо Засаг төрийнхөө шийдвэрийг дагаад иргэдийг хүлээж авахад бэлдэж байна.
Хотоос яваад очиж байгаа иргэнд хамгийн түрүүнд орон байр, дараа нь ажлын байр хэрэгтэй. Танай аймагт очсон иргэд ямар ямар ажлын байр нээлттэй байна вэ?
Орхон аймаг, Эрдэнэт хот аж үйлдвэрийн салбарын том бүс нутаг учраас уул уурхай, аж үйлдвэрийн салбарт ажлын байр олон бий. Мөн бизнес эрхэлж буй хүнд бол орон нутгаас анхаарсан тодорхой дэмжлэгүүд байдаг.
Та түрүүн орон сууц олныг барьж байна гэсэн. Бусад төрлийн дэд бүтцийн асуудал ямар вэ. Хүн амынхаа тоог 20 хувиар нэмэхээр байгаа түүнийг дагасан ачаалал нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Цэвэр бохир, ус дулаан чинь найдвартай юу?
Засгийн газраас одоо байгаа хүн амынхаа тоог 20 хувиар нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Бид хүн хүлээж авахаасаа өмнө өнгө үзэмж, аюулгүй байдлаа сайжруулах ёстой. Тухайлбал манай дэд бүтцийн шугам сүлжээндээ шинэчлэл, өргөтгөл хийх зайлшгүй шаардлагатай. Ер нь АВААРЫН НӨХЦӨЛД байна. Энэ чиглэлд хөрөнгө оруулалт сайн тавьсан.
Дархан, Эрдэнэт хотуудыг Монгол улс дундаа хөгжил сайтай, АЗ ЖАРГАЛЫН ИНДЕКС САЙТАЙ гэж судлаачид гаргасан. Хүний хөгжил, нийгмийн аюулгүй орчин бүрдүүлэхэд яг юунд голлон анхаарч байна вэ?
Хүний хөгжил гэдэг бол өргөн агуултай зүйл. Ажил гэр нь ойрхон, нэмэлт зардал багатай, түгжрэл, стресс, тоос шороо багатай зэрэг үзүүлэлтүүд нь АЗ ЖАРГАЛЫН ИНДЕКС өндөртэй байхад нөлөөлдөг. Илүү тайван, тохилог, гэмт хэрэг зөрчил харьцангуй багатай. Энэ бол манай аймгийн давуу тал. Бид цаашдаа ийм үзүүлэлтүүдээ түшиглэн хөгжүүлэх бодлого барьж байна.
Орхон аймгийн ирээдүйн хөгжлийг та хэрхэн төсөөлж байна вэ?
Эрдэнэт бол үйлдвэрийн хот гэдэг нь тодорхой. Цаашдаа үйлдвэр технолгийн парк ашиглалтад орохоор томоохон бүтээн байгуулалтууд нэмэгдэнэ. Тэгэхээр иргэд ч үйлдвэрийн бүсэд ажиллах учраас бүтэц зохион байгуулалтад орно гэсэн үг. Бидний гол зорилго бол иргэдээ сонсох, иргэний өмнө тулгамдаж байгаа, нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа асуудлыг голлон шийдвэрлэх явдал юм. Гэр хороолол дунд худаг ус, шугам хоолой, гэрэлтүүлэг, зам харгуй гээд бүх зүйлд анхаардагаа онцлогтой.
Танд баярлалаа.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин