Нийслэлийн МАН-ын хорооны зарим гишүүд намын дарга Долгорсүрэнгийн Сумъяабазарыг огцруулах асуудлыг ярилцаж эхэлжээ. Түүний хотын дарга болсон цагаасаа хойш нийслэлийн намын хүндийг унагасан, хэвлэлийн албаны дарга хүүхэнтэйгээ нэр холбогдсон, өөрийн танил тал, найз нөхөд тойрон хүрээлэгчдээ ажилд шалгуургүй шууд авч, төрийн албан хаагчдыг дарамталдаг зэрэг дотоод улстөрийн алдаа завхаралыг нь дийлэхгүй байгаа аж. Мөн Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг 50 хувь бууруулна гэсэн амлалтаа биелүүлж чадаагүй, иргэдийн эсрэг тогтоол шийдвэр гаргаж хүний эрхийн мэдрэмжгүй хандсан гэх асуудлыг ч хөндөж байгаа аж.
Түүнийг хотын даргаас нь огцруулах улстөрийн акцийг нийслэлийн МАН-ын гишүүд ч ярилцаж, сөрөг хүчнийхэнтэйгээ сэм хуйвалдаан хийж байгаа аж. Нийслэл Улаанбаатар хотын Засаг дарга Д.СУМЪЯАБАЗАР нь 2022 онд зөвхөн өөрийгөө рекламдуулж, хэвлэлээр гаргуулахын тулд нийслэлийн төсвөөс хоёр тэрбум төгрөг батлуулсан байдаг. Энэ мэт үрэлгэн, үр ашиггүй зардал нь түүнийг суудлаасаа унагахад хүргээд байгаа аж.
Тэгвэл түүний намын даргын албыг авахаар хөрөнгө чинээтэй, эрх мэдэлтэй сайдууд өрсөлдөж эхэлсэн байна.
Нэгдүгээр хувилбар: Налайх дүүргийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, УИХ, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан. Тэрбээр Нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга, төлөөлөгчөөр ажиллаж байсан учраас хотын иргэдийн санал хүсэлт, асуудлыг бүрэн мэддэг. Одоогийн хотын дарга Д.Сумъяабазартай зарчим, үзэл бодлын хувьд зөрчилдөөнтэй. Нийслэлээс шууд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн болсон нь ар өврөөсөө татаас дэмжлэгтэй гэж харж болохоор. “Оюуны –Ундраа” групп компанийн хувь эзэмшигч. Нийслэлийн НАМЫН БАЗАХ туйлын хүсэлтэй.
Хоёрдугаар хувилбар: Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ, Засийн газрын гишүүн. 2022 оны 09 сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон Жамбалын Ганбаатар:. Эдийн засаг, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих талаар сайн дуугардаг. Баянгол дүүргийн намын хороог сүүлийн жилүүдэд сайн удирдаж, улмаар шилдэг намын хороо болгосон. Мөнгөтэй эрхэм. Хувиасаа зам тавьж, сургууль, цэцэрлэгийн барилга барих газрын худалдан авч чаддаг хоншоортой эр. Нийслэл, тэр дундааа Баянгол дүүргийн иргэд сонгогчид дунд нэр хүнд сайтай. Дүүргийн удирдлагын багийг атгачихсан. МАХН-аас сонгогдсон Т.Магнайбаярыг хоёр өрөө байр, албан тушаалаар урхидаад намдаа элсүүлж, улмааар С.Эрдэнийн ноёрхолыг Баянгол дүүргээс салгаж чадсан. МАН-ын ахмадууд, гишүүдэд бэлэг сэлт, чихэр боов, урлагийн тоглолтоор тасалдаггүй. Мань эрд мэдээж ХОТЫН НАМЫГ БАЗЧИХ ашиг сонирхол бий. Түүнийгээ ч ил цагаан илэрхийлж байсан удаатай.
Гуравдугаар хувилбар: Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Хишгээгийн НЯМБААТАР: 2017 оноос хойш дүүргийн намыг удирдан 2020 оны сонгуульд дүүргийнхээ намын хороог удирдаж ялалт байгуулан засаглах эрхийг олж өгсөн. Улмаар УИХ-ын нөхөн сонгуульд Энхбаярын Батшугарыг ялалт байгуулахад сонгуулийн компанит ажлыг удирдсан. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, даргаар ажиллаж анхан шатнаас улстөр лүү орсон. Шударга ёс, хууль тогтоохыг эрмэлздэг. Зарчимтай. Ц.Нямдоржийн араас хууль зүйн яаманд өөрийн нэрээ тамгалж буй нэгэн. Засгийн газрын хэрэгжүүлж буй АВЛИГА, АЛБАН ТУШААЛТАЙ холбоотой асуудлыг ахлаж ажилласан. М.Энхболдыг огцруулах, Оюутолгойг ашигтай байлгах гээд нийгэм улстөрийн хүрээнд боломжийн танигдсан. Одоогийн хотын дарга Д.Сумъяабазартай нэг баг боловч эрх мэдэл, албан тушаалын төлөө “нөхрөө бүлж” ч мэдэх харизмтэй улстөрч. Нийслэлийн намын даргаа унагах ажиллагааны сцинарыг гаргаж, жорыг нь тааруулж буй эрхэм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нарын дэмжлэгтэй. Хэрэндээ л томорч, хэмжээндээ пээдгэр нэгэн.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин