Р.Гал-ОД: Хүн өөрийнхөө хөрөг шог зургийг хүлээн зөвшөөрөхгүй хэр нь инээгээд байдаг
Г.Золбаяр
Ярилцлага
/
2023-04-13
Хүний дотоод сэтгэлд хоёр өөр төрлийн туйлшрал зөрчил явагддаг хэмээн ярих шог зураач Ренцэндашийн Гал-Одтой ярилцлаа.

Сайн байна уу? Та юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?

Сайн байна уу? Намайг Рэнцэндашийн Гал-Од гэдэг. Би Дүрслэх урлагийн дээд сургуулийн Уран зургийн ангийг 2013 онд төгссөн. 2009 оноос сонирхлоороо шог зургийн чиглэлээр дагнаад 10 гаруй жил уран бүтээлээ туурвиад явж байна.

No description available.

Шог зургаараа та юуг харуулж, хэлэхийг зорьдог вэ?

Бусад уран зурагт байдаггүй өвөрмөц, содон шинж чанар шог зурагт байдаг. Тэр шинж чанарыг гаргахын тулд би маш их дурласан. Хөгжүүлэхийн тулд маш том зорилго тавьж олон жилийн хугацааг зарцуулсан. Аав минь болон өвөө минь зураач хүн байсан. Ер нь бол удам дамжсан дүрслэх чадвар байсан. Багадаа аавынхаа зурж буй зургийг хараад дагаж зурдаг.

Зураач хүний нэг өдөр яаж өнгөрдөг вэ. Хэр завтай байдаг вэ?

Уран бүтээлч хүн байнгын эрэл хайгуул хийж байдаг. Дотогшоогоо их өнгийнө. Зарим өдөр зургаа ширтээд, илэрхийлэмжээ төгс гаргах талаар бодсоор байгаад өнгөрдөг. Эсвэл маш их үйлдэл хийж, үр бүтээлтэй өнгөрүүлдэг ч үе байна. Янз бүр. Бүхий л ажлаа амжуулна гээд хүмүүс яаж амьдардаг, тэгж л амьдарч байна.

Та голчлон алдартай хүмүүсийг зурдаг. Захиалгаар зурдаг уу?

Захиалга ирвэл хүлээж авдаг. Захиалгаар зурахыг хүмүүс халтуур хийлээ гэж ойлгох гээд байдаг. Үнэндээ үгүй юм. Нэг найзыгаа зуруулаад өөрт нь бэлэглэлээ гэж бодоход дотоод сэтгэлийн гоо сайхан, гэр бүлийн амьдралыг харуулсан сэдэвт зургууд нь тухайн хүндээ аз жаргал, таашаал, баяр баяслыг өгч байдаг болохоор урлагийн бүтээл юм даа. Үзэсгэлэнд зориулж 500 гаруй зураг авчирсан. Хүн өөрийнхөө хөрөг шог зургийг хүлээн зөвшөөрөхгүй хэр нь инээгээд байдаг. Хүний дотоод сэтгэлд хоёр өөр төрлийн туйлшрал зөрчил явагддаг. Гэхдээ үүнийгээ анзаарч мэддэггүй. Сонирхолтой байгаа биз.

No description available.

Та хэнээс үлгэр дуурайлал авдаг вэ?

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр миний багш. Багшийг маань мэдэхгүй хүн ховор байх. Урчуудын эвлэлийн хорооны нэрэмжит зураач О.Энхтайван багш маань байна. Намайг чиглүүлж, мэргэжлийн суурийг маань сайн тавьж өгсөн багш нартаа талархаж явдаг.

Үзэсгэлэнг үзээд хүмүүс юу мэдрэх вэ?

Далд ухамсар ямар хариу үйлдэлтэй байдаг вэ гэдгийг шог зургийн бүхий л бүтээлүүдээрээ харуулахыг зорьсон. Шог зураг зурж сурах сонирхолтой, чинхүү хүсэл эрмэлзэлтэй, хэн бүхэнд үзэсгэлэн дуустал буюу 21-ыг хүртэл үнэ төлбөргүйгээр шог зургийг заах болно.

No description available.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.71.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.