Тооноор орж ирсэн Н.МЯГМАР даргад ТӨРИЙН ХУУЛЬ ЗӨРЧИЖ, түмний мөнгөөр НАРГИХ эрх байхгүй!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-04-25

“Тавантолгой төмөр зам” ХХК нь 2018 оны наймдугаар сарын 08-ны өдөр үүсгэн байгуулагдаж, төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, тээвэрлэх, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн засварлах зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн өмчит үйлдвэрийн газар юм. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж байгуулахад баг хамт олноо гарамгай сайн удирдсан хэмээн үзэж тус компанийн захирал Н.Удаанжаргалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цолоор шагнасан. Гэвч одоо түүнийг “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ” гэх хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж байгаа билээ.

Түүний оронд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Н.Мягмар гэгч ажиллаж буй. Өмнөх дарга нь АВЛИГЫН ХЭРГЭЭР эх орноосоо дутаан, эрэн сурвалжлагдаж байгаа бол ТООНООР ороод ирсэн нөхөр Төрийн хуулийг уландаа гишгэж дураараа аашилж, татвар төлөгчдийн мөнгийг ҮР АШИГГҮЙ зүйлд зарцуулах гэж байгаа нь анхаарал татаж байна. А4 хэмжээтэй бичгийн цаас 2500 хайрцаг, А3 бичгийн цаас 396 хайрцагийг тус тус бөөндөж аваад АГУУЛАХДАА ХУРААХ аж!!

Энэ үйлдэл нь Төрийн хэмнэлтийн хууль, Засгийн газрын 43-р тогтоол зэргийг ноцтой зөрчиж байна. 2023 оны 04 сарын 21-ний өдөр “БИЧГИЙН ЦААС ХУДАЛДАЖ АВАХ” тендер зарлаж, 58 сая 694 мянган төгрөгийн төсөв зарцуулахаар болжээ. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн “15.1.6.нөөцлөх шаардлагатай бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөх”, “15.2.4.бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлтийг байгууллагын дотоод сүлжээнд цахим хэлбэрт шилжүүлэх зэргээр бичгийн цаас, хувилагч, хэвлэгчийн хорны зардлыг хэмнэх” гэсэнтэй ЗӨРЧИЛДӨЖ байна.

“Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь минийх” гэгчээр дураараа дургиж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж ЗАСАГТАЙГАА АРСАЛДАЖ буй Н.Мягмар даргад хандаж хэлэхэд “УРИЛГАГҮЙ ЗОЧИН, УЛГҮЙ МОНГОЛ ГУТАЛТАЙ АДИЛ” гэж үгтэй. Төрийн хуулийг зөрчих байгаа энэ мэт хүмүүст хариуцлага тооцвол яасан юм бэ, Д.Амарбаясгалан сайдаа!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.76.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.