Д.ОТГОНСҮРЭН захирал завины зогсоол байгуулах нэрийдлээр 250 саяыг УСАНД ХӨВҮҮЛЭХ вий!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-05-02

Төрийн мөнгө уйлдаггүй гэдэг. Үнэхээр уйлдаггүй бололтой. Монгол улс далайд гарцгүй. Гэвч ДАЛАЙН ЗАХИРГАА гэсэн нэгэн мөнгөний дайсан байгууллагатай. Төрийн хэмнэлтийн хууль, Засгийн газрын хуулийг ноцтой зөрчиж, их хэмжээний зарлага гаргаж НҮҮДЭЛ хийсэн байдаг.

Тэгвэл энэ удаад татвар төлөгчдийн 250 сая төгрөгийг үрэн таран хийх гэж байна. Архангай аймгийн Өгийнуур суман дахь Өгий нуурт өнгөрсөн намар завь явуулахаар төсвийн мөнгө зарцуулсан ч тусыг эс олсон. Энэ удаа 250 сая төгрөгөөр Хөвсгөл нуурын захад Завины тусгай зориулалтын зогсоол байгуулах ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ!! Өмнөх зарцуулалт нь үр дүнгүй салхинд хийссэн байхад дараагийн ажил нь ч бас замхрах эрсдэлтэй юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.253.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.