Таны төлсөн татварын мөнгө АРХИ, ТАМХИ болоод буцаад шингэдэг гэдгийг та мэдэх үү. Монгол улс 21-ээс дээш насны нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэрэглээ 55 литр байдаг гэсэн тооцооллыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэг жилийн өмнө танилцуулж байлаа. 100 мянган хүнд ногдох тоогоор нь авч үзвэл манай улсад архины шалтгаанд нас баралт болон зохисгүй хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж байгаа.
Тамхинд 4400 гаруй химийн хорт бодис, 70 орчим хорт хавдар үүсгэгч бодис агуулагддаг гэдгийг эрдэмтэд нотолсон. Тэрчлэн тамхинаас үүдэлтэй өвчнөөр жилд НАЙМАН САЯ ХҮН НАС БАРДАГ байна.
Энэ мэт хортой, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй АРХИ, ТАМХИНД манай улсын татварын байгууллага жилд 10 орчим ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ зарцуулж байна. Тухайлбал иргэн та бидний төлсөн татварын мөнгөнөөс 2,7 тэрбум төгрөгийг нь үнэт цаас буюу архи тамхины онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэхэд зарцуулахаар тусгасан байна. 230 мянга 711 сая 300 ширхэг АРХИНЫ тэмдэг, 320 сая ширхэг ТАМХИНЫ ТЭМДЭГ хэвлүүлэхэд хоёр тэрбум 783 сая 234 мянга 800 төгрөг зарцуулна гэжээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин