ҮСХ-ны дарга нар 84 сая төгрөгөөр ЗОЧИД БУУДЛЫН ҮНЭТЭЙ ӨРӨӨ түрээслэж хурал цуглаан хийжээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-05-03

Засгийн газраас ТӨСӨВ МӨНГӨӨ ХЭМНЭ гээд 43-р тогтоол гаргаж, Төрийн эрх барих дээд байгууллагаас нь ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ гаргаж бүх нийтээр мөрдүүлээд ч тусыг эс олох бололтой. Ёстой нөгөө дургүй ламыг дарж байж сахил хүртээнэ гэгчээр Үндэсний статистикийн хорооны дарга удирдлагуудын дур зоргоороо МӨНГӨ ҮРДЭГ тушаалыг хязгаарлаж, хазаарлаад ч барахгүй нь.

Тухайлбал Үндэсний статистикийн хорооныхон 2023 оны хоёрдугаар сард “Алтанговь интернейшнл” ХХК-ийн “Милленниум плаза зочид буудал”-тай 54 САЯ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ, гуравдугаар сард “Мондевелопмент” ХХК-тай 16 САЯ ТӨГРӨГ, гуравдугаар сарын 21-23-ний өдрүүдэд “Блюскай Эйжиа” ХХК-ийн “CRYSTAL” танхимийг 14 сая 400 мянган төгрөгөөр тус тус зарцуулжээ.

Энэ нь ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 4.2.2.хэмнэлтийн горим нь иргэд, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж, тэдний дэмжлэгийг хүлээхүйц түвшинд тодорхойлогдсон байх; 4.2.3.хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, арга хэмжээ нь хамгийн бага зардлаар хамгийн өндөр үр дүнг хангахад чиглэсэн байх зэргийг зөрчжээ.

Д.БАТДАВАА даргаа, татвар төлөгчдийн мөнгөөр зочид буудлын өндөр үнэтэй өрөө түрээслэж, хурал цуглаан хийнсний ашиг тус юунд байна вэ. Төсвийн мөнгө уйлдаггүй гэгчээр татвар төлөгч түмэн мэдэхгүй, ярихгүй болохоор ингэж үрж болдог юм уу, Төсвийн мөнгөөр ЗОЧИД БУУДЛЫН ҮНЭТЭЙ ӨРӨӨ АВЧ хурал цуглаан хийгээд танай байгууллагын ажил сайжирсан уу?

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.139.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.