СТАНДАРТЫН газрын СТАНДАРТ БУС ДАРГА татвар төлөгчдийн мөнгийг ГАДНЫ БАЙГУУЛЛАГА РУУ ШИЛЖҮҮЛЖЭЭ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-05-05

Хүний эрүүл аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхийн хамгийн том баталгаа бол СТАНДАРТ. Үндсэндээ өдөр тутмын бүхий үйл ажиллагаанд дагаж мөрдөх журам гэж ойлгож болно. Манай улсад одоогийн байдлаар 6510 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүнээс эрүүл мэндийн салбарт 702, хүнс 638, барилгын салбарт 638 стандарт мөрдөгддөг байна.

Зургаан мянга гаруй стандартыг батладаг байгууллага нь СТАНДАРТЧИЛАЛ ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР юм. Үндсэндээ СТАНДАРТАД НИЙЦЭХГҮЙ стандартын газартай гэсэн үг юм. Энэ байгууллага дотооддоо мөрдөх стандартыг тогтоож, мөрдүүлж чадахгүй байж гадаад дотоодын байгууллага руу гишүүнчлэлийн төлбөр гэж их хэмжээний мөнгө гадгаш нь шилжүүлж байгаа нь харамсалтай. Стандартчилал хэмжил зүйн газрын СТАНДАРТ БУС ДАРГА үүнд хариуцлага хүлээх үү

Оюутолгой төслийн туслан гүйцэтгэгч “Эпорик Монголиа” ХХК-ийн ажилчид ДУНДАЖ ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХИЙГ ШААРДАЖ акц өрнүүллээ. Тэдний зүгээс ажил олгогч тал ажилтнуудтай хэлэлцээрийн ширээний ард суухгүй бол 2023 оны 05 сарын 10-нд ажил хаялт зарлахаа мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.235.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.