"ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ НЬ" ҮНДЭСНИЙ СЕМИНАРЫН зорилго нь цус сэлбэлт судлалын салбарт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн цус, цусан бутээгдэхуүний хэрэглээ, цусны нөөц, аюулгүй байдлын талаарх мэдлэгийг сайжруулах. Зорилт нь цус сэлбэлт судлалын салбарын өнөөгийн болон цаашдын чиг хандлагын талаар харилцан туршлага солилцох юм. Үүнд мөрдөж буй хууль, журам, зааврын хэрэгжилт, мэргэжил арга зүй, Эмч мэргэжилтнүүдийг мэргэжил аргазүйгээр хангах, Хэрэгжүүлэх үйл ажиллагаа Улаанбаатар хотын улсын болон хувийн хэвшлийн эмч нарт цус, бүтээгдэхүүний зохистой хэрэглээний талаар сургалт зохион байгуулах. Уг семинар нь 21 аймгийн 26 Цусны салбар төвийн эмч, мэргэжилтнүүдэд Цусны аюулгүй байдлын талаар онол, практик хосолсон сургалт зохион байгуулж, Цусны салбар төвүүдийн үйл ажиллагааны тайлан хэлэлцэх юм. Үндэсний семинарт оролцогчдын цус сэлбэлт судлалын салбарын талаарх бодлогын чиг хандлагыг тодорхойлсон саналын томьёолол гарсан байна.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/26 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
Үндэсний семинарын зардалын нийт төсөвт 17,011,000 төгрөг
Сургалтын байрны түрээс 1,440,000 төгрөг
Цайны завсарлагын зардал 2,160,000 төгрөг
Сургалт хийх багшийн төлбөр 360,000 төгрөг
Үдийн хоолны зардал 7,680,000 төгрөг
Бичиг хэргийн зардал 800,000 төгрөг
Сургалтын зохицуулагч 40,000
Сургалтын туслах 26,000
Хөдөө орон нутгаас ирэх оролцогчдын томилолтын зардал 4,290,000 төгрөг
Бусад зардал 75,000 төгрөг
Баннер хэвлүүлэх 140,000 төгрөг
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/26 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
Шилдэг цусны салбар төвийн урамшууллын зардалын нийт төсөвт 1,455,000 төгрөг
Мөнгөн шагнал 1,200,000 төгрөг
Цом 255,000 төгрөг
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/26 дугаар тушаалын гуравдугаар хавсралт
Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарлагадсан байна. Төрийн хэмнэлтийн тухай хуульд 15.1.5.төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авах, 15.2.3 сургалт, семинар, хурал, зевлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх, 17.1.1. чиг үүргийн давхардалтай, эсхүл чиг үүрэг ойролцоо, харилцан уялдаа бухий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа тесвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр удирдлагын зардлыг хэмнэх гэсэнтэй тус тус зөрчилдөж байна.
Засгийн газрын хэмнэлтийн 43-р тогтоолын 1,3 төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, уйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хулээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ гм)-ын зардлыг гаргахгүй байхыг даалгасан байхад хуулийг гууль болгож буй нь хэрээс хэтэрсэн хэрэг байлгүй дээ.
Н.Эрдэнэбаяр ДАРГАА! Төрийн хэмнэлтийн хууль, засгийн газрын тогтоолыг зөрчиж хуулийг уландаа гишгэж татвар төлөгчдийн 18,466,000 төгрөгийг үр ашиггүй зарцуулах эрх танд байхгүй!!! 21 аймгийн 26 Цусны салбар төвийн эмч, мэргэжилтнүүдэд Цусны аюулгүй байдлын талаар онол, практик хосолсон сургалтын үр дүн хаана байна вэ? Тодорхой мэдээлэл өгнө үү?
ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ...ҮРГЭЛЖЭЛ БИЙ...
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин