Дорноговь аймгийн ИТХ-ын дарга, түүний багийнхан ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ татвар төлөгчдийн мөнгийг өөртөө ашигтайгаар зарцуулсан хууль бус үйлдэл гаргасан байж болзошгүй нь. Тодруулбал Дорноговь аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Ц.Батсугир зардал гаргах А/11 тоот захирамж гаргаж аймгийн ИТХ-ын ажлын албаныханыг ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД хамруулахаар болсон байна. Ингэхдээ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 11 сая 44 мянган төгрөгийг зарцуулжээ.
Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэн бүрийг эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулах “Эрүүл мэнд-Үндэсний баялаг" уриан дор хэрэгжүүлж буй хүн амыг эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоог улс даяар үнэ төлбөргүй хэрэгжүүлсэн. Гэтэл Дорноговийн ИТХ-ынхан татвар төлөгчдийн мөнгийг онц шаардлагагүй зүйлд зарцуулж ХУУЛЬ ЗӨРЧИХ нь шударга ёс, хэмнэлтийн хууль, Засгийн тогтоолтой зөрчилдөж байгаа юм. Ингэхдээ нэр бүхий есөн хүний нэр дээр тус тус 750 мянгаас 1 сая 350 мянга хүртэлх үнийн дүнтэй ҮЗЛЭГТ хамрагдсан байна. Улс даяар үнэ төлбөргүй ҮЗЭГТ ХАМРУУЛЖ байхад дарга даамлууд тусдаа мөнгө төлж тусгай үйлчилгээ авч буй нь ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛАН АШИГЛАХ гэмт хэрэгтэй нийцэх юм.
Тэрчлэн Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж татвар төлөгчдийн мөнгөөр гадны улсад ЗУГААЛЖ байгаад ирсэн байж болзошгүй бас нэгэн баримт байна. Тухайлбал БНХАУ-ын харьяа Тайванийн ТАЙПЕЙ хотод болсон “УХААЛАГ ХОТ” дээд хэмжээний уулзалтад оролцжээ. Ингэхдээ татвар төлөгчдийн 8 сая 800 мянган төгрөгийг зарцуулсан байна.
Дээрх уулзалтад оролцохдоо “МАНД бизнес интернэйшнл” ХХК-иар дамжуулан зуучлуулж явсан бөгөөд 8,8 сая төгрөгөөр 4 өдрийн зочид буудлын зарлал, онгоцны билет, визний хураамж, материал бүрдүүлэлт, автобусны үйлчилгээ, аялалын даатгалт, аялалын хөтөч, хагас өдрийн хотын аялал зэрэг багтжээ. Эндээс дүгнэвэл эрхэм дарга Б.Ганзориг ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТАЙВАНД АЯЛАЖ БАЙГААД ИРСЭН болох нь тодорхой юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин