Татвар төлөгчдын 2 сая төгрөгөөр “ПЕЧЕНЬ, ЧИХЭР, КОФЕ АВАХ ЭРХ ТАНД БАЙХГҮЙ” А.Сүхболд дарга!!!
Сэдэв, асуудал
/
2023-05-16
Нийслэлийн Багахангай дүүргийн А.Сүхболд даргын 2023 оны 04 дүгээр сарын 04 дүгээр сарын 18-ны өдөр дугаар А/80 тоот тушаалаар “Цахим гарын үсгийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор дүүргийн иргэдэд 2023 оны 04 дүгээр сарын 17,18-ний өдөр сургалт зохион байгуулж, сургалтад шаардагдах хөрөнгийн төсвийг хавсралтаар баталж, сургалтад зарцуулагдах 1,600,000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газрын Ерөнхий нягтлан бодогч С.Баасанхүүд зөвшөөрч Сургалтыг үр дүнтэй зохион байгуулж, санхүүгийн тайлан мэдээг 14 хоногийн дотор ирүүлэхийг Улсын бүртгэлийн хэлтсийн М.Уранцэцэгт даалгаж, Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Болормаад тус тус даалгажээ.

Сургалтад шаардагдах хөрөнгийн нийт төсөвт 1,600,000 төгрөг

  • Печень 190,000 төгрөг
  • Кофе 60,000 төгрөг
  • Цэвэр ус 108,000 төгрөг
  • Дэвтэр 550,000 төгрөг
  • Бал 150,000 төгрөг
  • Тавгийн чихэр 49,500 төгрөг
  • Цай 42,500 төгрөг
  • Гарын авлага 420,000 төгрөг
  • Нэг удаагийн аяга 30,000 төгрөг

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн А/80 дугаар захирамжийн хавсралт

Сургалтын үр дүн хаана байна вэ? А.Сүхболд даргаа!! Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарлагадсан байна.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд 15.1.3 сургалт, семинар, хурал, зевлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх, 17.1.1. чиг үүргийн давхардалтай, эсхүл чиг үүрэг ойролцоо, харилцан уялдаа бухий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа тесвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр удирдлагын зардлыг хэмнэх гэсэнтэй тус тус зөрчилдөж байна.

А.Сүхболд даргаа зохион байгуулсан сургалтын үр дүн хаана байна вэ? Төрийн хэмнэлтийн тухай хуулийг уландаа гишгэж төсвийн 1,6 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулах эрх танд байхгүй!!!

ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ...ҮРГЭЛЖЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.108.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.