Ж.ГАНБОЛД ДАРГАА!! Татвар төлөгчдийн 7 сая төгрөгийг сургалтад зориулсаны үр дүн хаана байна вэ???
Сэдэв, асуудал
/
2023-05-17
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Ж.Ганболд даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар А/21 тоот тушаалаар Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нарт зориулсан сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 12-14-ны өдрүүдэд зохион байгуулж, Сургалтыг зохион байгуулахад шаардагдах 6,640,000 төгрөгийг Нийслэлийн биеийн тамир, спортын газрын Биеийн тамир, уралдаан тэмцээний зардлаас гаргахыг Нягтлан бодогч П.Ариунцэцэгд зөвшөөрч, Сургалтын урьдчилсан бэлтгэлийг сайтар хангаж, зохион байгуулалтын өндөр түвшинд явуулахыг Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн С.Саранцэцэгт тус тус даалгажээ.

Сургатлыг зохион байгуулахад шаардагдах нийт төсөвт 6,640,000 төгрөг

  • Багшийн ажлын зардал 1,200,000 төгрөг
  • Заал талбайн зарал 3,000,000 төгрөг
  • Зохион байгуулагч, оролцогчдод зориулсан цай, кофе, ус, ундааны зардал 1,000,000 төгрөг
  • Шинээр дасгал зохиосон багшийн зардал 1,000,000 төгрөг
  • Батламж хэвлүүлэх зардал 200,000 төгрөг
  • Хулдаасан хэвлэлийн зардал 240,000 төгрөг

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын даргын 2023 оны 041 дүгээр сарын 10-ны өдрийн А/21 дугаар тушаалын хавсралт

Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарлагадсан байна.Төрийн хэмнэлтийн тухай хуульд 15.1.3 сургалт, семинар, хурал, зевлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх, 17.1.1. чиг үүргийн давхардалтай, эсхүл чиг үүрэг ойролцоо, харилцан уялдаа бухий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа тесвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр удирдлагын зардлыг хэмнэх гэсэнтэй тус тус зөрчилдөж байна.

Засгийн газрын хэмнэлтийн 43-р тогтоолын 1.5. салбарын хэмжээнд хийх сургалт, семинар, хурал, зөвлөгөөн болон газар дээрх хяналт-шалгалт зэргийг цахим хэлбэрээр зохион байгуулж, сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зэрэг арга хэмжээний болон дотоод албан томилолтын зардлыг хэмнэ гэж даалгасан байхад хуулийг гууль болгож байна.

Ж.Ганболд  даргаа Төрийн хэмнэлтийн хууль, Засгийн газрын тогтоолыг зөрчиж хуулийг уландаа гишгэж татвар төлөгчдийн 6,640,000 төгрөгийг үр ашиггүй зарцуулах эрх танд байхгүй. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нарт зориулсан 2023 оны 04 дүгээр сарын 12-14-ны өдрүүдэд зохион байгуулагдсан сургалтын үр дүн хаана байна вэ?? Тодорхой мэдээлэл өгнө үү!!!

ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ...ҮРГЭЛЖЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.203.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.