И.ИТГЭЛ ДАРГАА 60 саяын бага ангийн хоцрогдол арилгах сургалт үр дүнгээ өгсөн үү...
Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэнгийн захирал И.Итгэл 2023 оны 1 сарын 25ны өдрийн А/06 дугаар тушаалаар ЕБС-ийн бага ангийн сурагчдын математикийн сургалтын хоцрогдлыг арилгах, сургалтад дэмжлэг үзүүлэх “EDUTEN” платформын туршилтад 60 сая төгрөгийн төсөв баталсан байна. Уг туршилтыг 2023 оны 2 дугаар сарын 01-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 15-ний өдөр хүртэл үе шаттайгаар зохион байгуулах юм байна.
60 сая төгрөгөөр хичнээн багшийг сургалтад хамруулж, хэдэн хүүхдийг хичээлийн хоцрогдлоос арилгана гэж төсөв баталсан бэ?
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: "Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас болж хичээл сургалтыг цахим болон теле хэлбэрт шилжүүлж, танхимын хичээлийг удаан хугацаагаар завсарлуулсан билээ тэгвэл танхимын хичээл хаагдсанаар сурагчид 1-1.5 жилийн хоцрогдолтой байна" хэмээсэн.
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирлын 2023 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн А/06 дугаар тушаалаар бага ангийн математикийн хичээлд дэмжлэг үзүүлэх "EDUTEN" платформыг турших 60 сая төгрөгийн орчуулга, үнэлгээний арга, хэрэгсэл боловсруулах, туршилтын үр дүнг нэгтгэж, тайлан боловсруулах зэрэг орсон 2 өдрийн 120 хүний хоол, бичиг хэргийн зардал болон тээвэр, шатахуун, томилолтод зарцуулсан мөнгө хэр үр дүнгээ өгсөн бэ? 2 өдрийн дотор хоцрогдол арилгах сургалтанд хичнээн багш, сурагчид хамрагдсан тоог баримт байна уу И.Итгэл даргаа. Сургууль амрах дөхсөн энэ цаг үед хэрхэн биеллээ олов.
Бага ангийн хүүхдүүд математиктаа хоцрогдсон судалгааг хэн гаргав.... Хаана хэрэгжүүлэв.... Ямар сургуулийн хэн багшид сургалт оров.... 60 саяын 2 өдрийн сургалт нэрэн дор татвар төлөгчдийн мөнгө угаагдсан байх вий дээ И.Итгэл даргаа.
Төсвийн мөнгө уйлдаггүй гэгчийн үлгэр болох вий
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ....
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.76.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин