Б.БАТ-ӨЛЗИЙ ДАРГАА!! БОАЖЯ-ны тушаалыг зөрчиж ТӨСВИЙН 39 САЯ ТӨГРӨГИЙГ үр ашиггүй судалгаанд зарцуулсан уу?
Сэдэв, асуудал
/
2023-06-05
Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газрын Б.Бат-Өлзий даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн дугаар А/36 тоот тушаалаар “Шинэ технологи нэвтрүүлэх, иновацын судалгаа хөгжүүлэлтийг, дэмжих ажлын хүрээнд хийгдэх Улаанбаатар хотын тулгамдсан суудлыг шийдвэрлэх, инновацын хөгжлийг дэмжих, шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах судалгааны жагсаалт”-аар хийгдэх судалгааны ажлын зардлыг хавсралтаар баталж, Шаардагдах зардлын төсөв болох 39,396,000 төгрөгийг Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардлаас гаргахыг Нягтлн бодогч Б.Бэхжаргалд зөвшөөрч, Тус ажлыг холбогдох хууль, дүрэм журмын дагуу зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн Т.Пүрэвсүрэнд тус тус даалгажээ

Судалгааны ажлын зардалд 39,396,000

Инновац, технологийн эдийн засгийн тусгай бүсийн нөхцөл байдлын шинжилгээ, урьдчилсан судалгаа 19,836,000 төгрөг

Авто угаалгын газарт саарал усыг ашиглах, нэвтрүүлэх технологийн шийдэл 19,560,000 төгрөг

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын даргын 2023 оны 04 дүгээр сарыэ 04-ны өдрийн А/36 дугаар тушаалын хавсралт

БОАЖЯ-наас 03дугаар сарын 13-ныөдрөөс эхлэн бүх автоугаалгынгазруудыг цэвэр ус ашиглахыг хориглосон. Энэ талаарБОАЖЯ-ныхарьяа Усны газрын Усны хяналт шинжилгээнийхэлтсийндарга Д.Сайханжаргал 2020 оноос эхлээд машин угаалгын газруудыг ашигласан усаа урьдчилан цэвэрлээд дахин ашиглах тоног төхөөрөмжүүдийг суулгах шаардлагатай гэсэн шаардлагыг Ус суваг удирдах газар болон холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлсэн. Улмаар 34 нэгж байгууллагууд тодорхой хэмжээгээр ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжтэй болсон хэмээн хэлсэн. Энэ нь шинэ технолги биш байтал Б.Бат-Өлзий дарга та шинэ технологи гэх нэрийдлээр төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан гэж хардах үндэслэлтэй байна.

Эрхэм хүндэт Б.Бат-Өлзий даргаа таны энэхүү шийдвэр тань БОАЖЯ-ны тушаалтай зөрчилдөж байна. БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ТА АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ?

ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ... ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.197.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.