Нийслэл хотын 1,5 сая иргэний ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, ТААТАЙ орчинд амьдрах эрхийг хангах, бодлогоор зангидах, иргэнд ээлтэй шийдвэр гаргах үүрэгтэй хамгийн том эрх мэдлийн байгууллага бол НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ юм.
Гэтэл нийслэл хотод хулгай дээрэм замаа алдаж, хүүхдийн хүчирхийлэл буурахгүй, өдөрт нэг хүүхэд зуурдаар нас барж байхад НИТХ-ын төлөөлөгчид, бусад зочдыг шагнах зардалд ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ, ТЭМДЭГ ХИЙЛГЭХЭД нийслэлийн иргэдийн төлсөн 44 сая төгрөгийг зарцуулахаар сонгон шалгаруулалт зарласан байна. Төрийн ажил байгаа учраас хэн нэгнийг шагнах, цоллох, өргөмжлөх нь зүй ёсны асуудал ч иргэд нь айдастай, ядуу, хүүхдэд ээлгүй нийгэм бүрдүүлчихсэн байж БИЕСЭЭ ШАГНАХ нь хэр зохимжтой вэ?
НИТХ-ын ажлын албанаас “ХҮНДЭТ ТЭМДЭГ” хийлгэхэд 21 сая 900 мянган төгрөг, ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ хийлгэхэд 22 сая 500 мянган төгрөгийг төсөвлөж өнгөрсөн 05 дугаар сарын сүүлчээр ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ!!
Эрхэм төлөөлөгчид та бүхэн санаж байгаа бол Дэнжийн мянгад ТОГЛОХ ГАЗАРГҮЙ ГУРВАН БЯЦХАН ХҮҮХЭД хүүхдийн паркын хажууд тогтоол усанд тоглож байгаад АМЬ ЭРСЭДСЭН. Хамгийн сүүлд хүүхдийн баярын өдрөөр 5 настай хүүхэд хойд эцэгтээ зодуулж, эрэмдэг боллоо. Найман настай охин танихгүй этгээдийн гарт харамсалтайгаар амь эрсэдсэн гээд цочирдом хэргүүд гарч байхад анхаараагүй байж ШАГНАЛ УРАМШУУЛАЛД мөнгө зарлагадах нь чухал биш байлтай.
Ядаж хүүхдэд ЭЭЛТЭЙ ОРЧИН, ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАЙГУУЛАХАД энэ мөнгийг төсвийг зарцуулсан бол илүү үр дүнд хүрэх байв!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин