Яамны дарга нар татвар төлөгчдийн мөнгөөр ЦАЛИНЖИЖ, амь насаа даатгаж, амралт зугаалгын зардал, унах унаа идэх хоолны мөнгө, байр орон сууцаа хүртэл бүрдүүлдэг. Тэгсэн хэрнээ иргэдийн хөөцөлдсөн ажлыг бүтээхгүй уяж, хувьдаа ашиг хонжоо хайдаг.
Ийм хууль бус үйлдлийг арилгах зоилгоор Монгол Улсын Их хурлаас ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ батлаж, Засгийн газар уг хуулийг хэрэгжүүлж, хяналт тавьж буй. Энэ хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН “Төрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтан автомашин хэрэглэхгүй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд сард 100-200 мянган төгрөгийн хязгаартайгаар дуудлагын такси үйлчилгээ ашиглах эрх олгоно” гэлээ. Сайдаас доош албан тушаалтны автомашины хэрэглээг хязгаарлах ажлын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нарын эзэмшилд байсан 587 автомашиныг битүүмжилж, Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн байна. Үүний дүнд 268.4 сая төгрөг хэмнэсэн байв.
Гэтэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд Азийн Хөгжлийн Банк, Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлдэг “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төсөл”-д 20219 онд үйлдвэрлэж, 2020 оны 10 сард Монгол улсад импортоор орж ирсэн ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ “NISSAN PATROL” Y62 авто машиныг хураалгаагүй байна.
Дээрх тээврийн хэрэгсэл нь бензин хөдөлгүүртэй, хар саарал өнгийн машин бөгөөд хамгийн сүүлд 2022 оны 10 сард оношлогооны хугацаа нь дуусан. Даатгалгүй, 2022 оны 09 сард 90 мянган төгрөгийн торгууль авсан, 226 мянган төгрөгийн ТАТВАРТАЙ байна. Хөдөө аж ахуйн яамны нэр дээрх тээврийн хэрэгсэл нь 2023 оны 02 сард ТАТВАР төлөгчдийн 15 сая төгрөгөөр засвар хийлгэжээ!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин