Соёлын салбарынханд ЧИХЭР ДОЛООЛГОХ уулзалтыг 12 САЯАР зохион байгуулсан САЙД, ДАРГА ХОЁР!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-06-08

Соёлын салбарынхан ажил хаялт зарласаны дараа Ч.Номин сайд уулзахдаа загнуулсаар байгаад тарсан. Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг урдаа барьж гал унтраах уулзалт хийсэн. Уг уулзалтад зориулж төсвөөс 12 сая 600 мянган төгрөг зарлагаджээ!! Дээрх мөнгийг холбогдох төсвөөс гаргахыг Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгаланд даалгасан байна. Эндээс дүгнэвэл САЙД, дарга хоёр нийлж байгаад салбарынхыгаа ХУУРСАН байх нь!!

Салбарынхан нь ЦАЛИН НЭМЭХГҮЙ  бол наадмын нээлтэд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Сайдыг өөрийг нь бүжиглэхийг уриалаад байсан учир тэрбээр ийнхүү төсвөөс мөнгө зарлагадаж, гал унтраах тактик боловсруулсан байна. Уулзалтаар Соёл урлагийнханы цалин нэмэх ажлын хэсэг байгуулсан аж. Үүнийг дараа ЦАЛИН НЭМНЭ гэсэн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргуулжээ!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.82.128)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.