Аялал жуулчлалын тэргүүний ажилтан тэмдгийн хавчуурга 100 ширхэг, Байгаль орчны тэргүүний ажилтан хүндэт тэмдгийн хавчуурга 300 ширхэг, Байгаль орчны тэргүүний ажилтан хүндэт тэмдгийн хавтас 200 ширхэг, Жуух бичиг /А5/ хавчуурга 400 ширхэг, Жуух бичиг /А5/ хамбан хавтас 350 ширхгийг нийт 8.670.000 мянган төгрөгөөр худалдан авсан байна.
Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан алба хаагчдыг тэргүүний ажилтнаар тодруулж буй нь сайшаалтай ч улс орон нь хөгжихгүй байгаа нь гайхмаар. Тэргүүний ажилтан, Жуух бичиг гэх мэт гавьяа шагалууд нүдээ олж байна уу? Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эрхэм зорилго нь байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлж хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад орших ч иргэд агаар, усны бохирдолтой тэмцэж амьдрасаар байна.
Эдгээр олон гавьяа шагналыг ямар хүмүүст, ямар шалгуурыг тавьж өгч байна. Үнэхээр салбартаа манлайлсан, олон жил үр ашигтай ажиллсан ийм олон хүн байгаа бол Монгол улсын хэмжээнд агаарын бохирдол хэр багасаж, аялал зуучлал хэр зэрэг хөгжсөн бэ гэдэг асуулт одоо ч хариулт нэхсээр байгаа юм. Байгальд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, нүүдлийн соёлын аялал жуулчлалын төв болох зорилт нь өөрчлөгдөж монгол улсын хамгийн олон гавьяа шагнал өгсөн байгууллага болох зорилт тавьчихсан юм биш байгаа, арай!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин