Чингэлтэй, Хан-Уулын НОХДЫН ҮРЖИЛ ХЯЗГААРЛАХАД 100 саяыг зарцуулна!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-06-13

Нийслэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас жил бүр нохой устгал, нохойн үржил хязгаарлах ажлыг зохион байгуулдаг. Өмнөх сард 100 сая төгрөгөөр Баягол, Сонгинохайрхан дүүрэг дэх тэжээвэр нохойн үржлийг хязгаарлахад 100 сая төгрөг зарцуулсан. Тэгвэл энэ сард Хан-Уул, Чингэлтэй дүүрэг дэх тэжээвэр нохойн үржлийг хязгаарлахад дахин 100 сая төгрөг төсөвлөж, тендер зарлажээ.

Улаанбаатар хотын гэр хороололд 66 мянган нохой бүртгэлтэй гэсэн мэдээллийг Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга асан А.Нарантуяа өгч байв. Хотын гэр хороололд эзэнгүй нохой байхгүй болсон гэдгийг ч тодотгож байсан удаатай.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.78.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.