Бүх шатны төрийн байгууллагуудыг төсвөө хэмнэхийг УИХ, Засгийн газраас хуулиар хязгаарласан. Улсын төсөв нь хязгаартай болсон ч олон улсын ТӨСӨЛ гэж ёроолгүй мөнгөний их уут байдаг. Энэ боломжийг эрүүл мэндийн салбарынхан ГАРАМГАЙ САЙН ЭЗЭМШЖЭЭ. Эрүүл мэндийн яамны харьяанд “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв” гэж нэг том байгууллага бий. Иргэдэд сэрэмжлүүлэг хүргэхээс өөрөөр гавьтай үйл ажиллагаа явуулдаггүй.
Гадны ч бай, дотоодын ч бай мөнгөөр элдэв чуулга уулзалт хийхийг ХУУЛИАР ХАТУУ ХОРИГЛОСОН. Гэтэл нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан цагаан дээр хараар бичсэн хуулийг ноцтой зөрчиж ТӨРИЙНХӨӨ ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖЭЭ!!! 21 аймаг, есөн дүүрэг, бүх хороодын эмч мэргэжилтнүүдийг ЗОЧИД БУУДАЛД байрлуулж, ХООЛЛОЖ УНДАЛЖ, хэрэгтэй хэрэггүй лекц тавиулж, илтгэл танилцуулахад ТӨСЛИЙН МӨНГИЙГ зарцуулжээ.
Аливаа уулзалт зөвлөгөөн доторхой үр дүн, утга учиртай байх ёстой. Харин С.Өнөрсайхан захирлын зохион байгуулсан ЗОЧИД БУУДЛЫН ӨРӨӨН ДЭХ ҮНЭТЭЙ ХООЛНЫ ШИРЭЭНИЙ арын чуулган ямар ч үр ашиггүй болж хувирсан нь хөөрхийлөлтэй!!!
“Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиг хандлага” чуулга уулзалтад орон нутгаас оролцсон 50 хүний замын зардалд 17 сая 700 мянган төгрөг, чуулган зохион байгуулах цайны зардалд 10 сая 20 мянган төгрөг, чуулганд оролцогчдын ХООЛЫН ЗАРДАЛД 14 сая 400 мянган төгрөг тус тус зарцуулсан байна.
15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх гэснийг зөрчжээ!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин