Нийтийн дуучин Г.ЧИНБОЛОР Соёлын сайд Ч.Номингийн тушаалаар 115 сая төгрөг үржээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-06-15

Нэг хэсэг нийтийн дуугаар нэрд гарсан Г.Чинболор сүүлийн үед МАН-ын хаяанаас зүүгдээд амбицлаад “додьгор” байгаа бололтой. Тэрбээр хуучин нэршлээр “Бурхан Халдун” уулын хамгаалалтын захиргаа буюу шинэ нэршлээр “БУРХАН ХАЛДУН УУЛ, ТҮҮНИЙГ ХҮРЭЭЛСЭН ТАХИЛГАТ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА”  гэх сүржин нэртэй ч онц хийж гийгүүлсэн ажилгүй нэгэн агентлагийг удирддаг. Ингэхдээ татвар төлөгчдийн мөнгийг чимээгүйхэн “барж” суугаа. Нэгэн төрийн нэртэй алба хашиж байгаа тул салбар яамны бодлогыг хэрэгжүүлэх нь зүйн хэрэг.

Гэхдээ огт хамааралгүй зүйлд мөнгө зарсан нь анхаарал татаж байна. Тодруулбал Соёлын яамнаас хэрэгжүүлж буй “Соёлын сэргэлт 2023” арга хэмжээний хүрээнд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 115 сая 450 мянган төгрөгийг ямар ч ҮР ДҮНГҮЙ зарцуулжээ. Хичнээн хүн хамруулсан, ямар хамтлаг дуучид, уран бүтээлчдийг дэмжсэн, аль аймгийн ямар сумдад ажилласан нь тодорхойгүй, сайд болон салбар яамнаас ирүллсэн чиглэлийн дагуу МӨНГӨ ЗАРЛАГАДСАН байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.56.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.