435 сая төгрөгөөр хичнээн ТӨРИЙН АЛБАН ХААГЧ “МОНГОЛ БИЧИГ СУРСАН” БОЛ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-06-23

УИХ-аар баталсан “Монгол хэлний тухай хууль” 2025 оноос хэрэгжиж эхэлнэ. Энэ дагуу төрийн бүх албан бичиг хэрэг хөтлөлт үндэсний бичиг, крилл бичиг хосолсон хэлбэрээр явагдана. Энэ дагуу төрийн албан хаагчдыг үндэсний бичигт сургах зорилгоор Засгийн газраас “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага.

Боловсролын яам, Боловсролын Ерөнхий газраас 2022 оны 09 дүгээр сарын 23-нд А/220 тоот тушаалаар Төрийн албан хаагчдад зориулсан Үндэсний бичгийн хөтөлбөр боловсруулах, гарын авлага хэвлэх, сургагч багш бэлтгэх зэрэгт ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 435 сая төгрөгийг зарцуулсан байна.

Харамсалтай нь Төрийн албан хаагчид “Тэрбум мод”, “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлээд, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”, “ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУЛГАЙ” зэрэгт анхаарал нь сатаараад тийм ч хангалттай сураагүй аж. Улмаар цалингаа голоод төрд ажиллах хүн цөөрсөн гэдгийг гишүүд, сайдууд, мэргэжлийн байгууллагынхан ярьж байна. Тэгэхээр уг хөтөлбөр “МӨНГӨ УГААХ” ажил болоод хэдэн хүний хооронд эргэлдээд дууссан байхыг ч үгүйсгэхгүй юм!!!

Судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын 53.7 хувь нь албан хэргээ үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд "бэлэн" гэсэн бол 46.3 хувь нь "бэлэн биш" хэмээн хариулсан байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.102.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.