Засгийн газрын мэдлийн уул уурхайн томоохон нэгдэл болох “Эрдэнэс Монгол” ХХК нь нэгтгэсэн тайландаа олон улсын аудит хийлгэхээр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН НЭГ ТЭРБУМ 350 САЯ төгрөгийг зарлагадах нь. Чоно борооноор гэгчээр иргэдийн анхаарал сарнисан, баяр наадам, амралт зугаалга эхэлсэн үед ийнхүү татвар төлөгчдийн 1,3 тэрбум төгрөгийг үрэх гэж байна.
Нэгтгэсэн тайлан нь хэзээ гарсан, хэдэн хувь хэвлэгдсэн нь тодорхойгүй. Түүнчлэн Үндэсний аудитын газар байхад яагаад ОЛОН УЛСЫН АУДИТ оруулах гэж байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Монгол Улсын Их хурлаас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг батлаж, Засгийн газраас төрийн өмчит компаниудад хяналт шалгалт оруулж, төсөв санхүүгээ хэмнэж, гамнахыг үүрэг болгосон ч эрх мэдэлтнүүдийн түрийвч болсон “Эрдэнэс Монгол” ХХК-ын удирдлагууд хууль зөрчиж байгаа нь асуудал биш бололтой.
Засгийн газрын хэрэг эрхлэх газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дэргэд Дотоод аудитын газрыг байгуулж даргаар нь ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулууныг томилсон юм.
Компанийн санхүүд аудит хийх эрх нь байгууллагын дотоод аудитын газрын үүрэг. Тус газар үнэн зөв дүгнэлт гаргасныг Үндэсний аудитын газар хянан баталгаажуулдаг. Ийм байтал ЯМАР Ч ҮР АШИГГҮЙ зүйлд НЭГ ТЭРУМ 350 САЯ ТӨГРӨГ зарлагадаж, гадны нэртэй ч МАН-ын харьяаны аудитын байгууллагыг “ИВЭЭН ТЭТГЭХ” гэж байгаа нь харамсалтай!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин