Увсын иргэд ЯДРУУХАН АМЬДАРЧ байхад дарга нар нь 25 саяар  ӨРӨӨГӨӨ ЧИМЭХ нь чухал аж!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-07-05

Увс аймгийн иргэдийн амьдрал хэцүүхэн байгаа гэдгийг гишүүд нь УИХ-ын чуулганы хуралдааны үеэр байнга шахам хэлдэг. Төрийн албанд нь ажиллах хүн олдохгүй байгаа учраас арга буюу нэг хүн хоёр хүний ажил хавсарч хийдэг гэв. Айигийн төв УЛААН ГОМ хотод шийдэх асудал их, төрийн үйлчилгээ удаашралтай байдаг тухай ч иргэд ярьсаар. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихсэн учраас иргэдийн орлого улам буурсан.

Гэтэл Увс аймгийн Засаг даргын тамгын газрын тохижилтод зориулж аймгийн төсвийн 25 сая төгрөгийг төсөвлөж, худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалт зарлажээ.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд 13.5.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зөвхөн орон нутгийн иргэдийн санал авсан, хуульд заасны дагуу зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн, хуульд заасан холбогдох зөвшөөрөл олгогдсон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ.

13.6.Иргэдээс санал авч дэмжигдсэн тохиолдолд Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих болон иргэдэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд тоног төхөөрөмжийн болон арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлж болно гэсэнтэй ЗӨРЧИЛДӨЖ байна!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.149.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.