ХҮНИЙ АМЬ ЭРСЭДХЭД тоодоггүй ДЦС-4-ийн удирдлагууд ОЙ тэмдэглэнэ гэж ТӨСВИЙН МӨНГӨӨР “НАРГИЖ” БАЙНА!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-07-18

Засгийн газраас “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” гэгчийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Баахан чуулга уулзалтуудаас өөрөөр гавьсангүй. Эрчим хүчний хараат байдлаас гарна гээд л чухам “ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТ” хийнэ гээд тунхагласан ч урагш нэг ч алхсангүй. Харин ч байгаагаа барах дээрээ тулсан юм байна. Үүнийг Ерөнхий сайдын өглөөний уулзалтад хамрагдсан “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН” ил тод хэлжээ.  Өнгөрсөн өвлийн оргил ачааллын үед бэлтгэл нөөц тоноглолгүй 81 хоног ажилласан. Ямар ч нөөцгүйгээр ажиллана гэдэг эрсдэлтэй. Тоног төхөөрөмжийн насжилт өндөр, шинэчлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Манайх 1480 гаруй ажилтантай ч өнгөрсөн онд 200 гаруй, он гарсаар 116 инженер, техникийн ажилтан ажлаасаа гарлаа.  Ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарахгүй бол хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй байна” гэжээ.

Дулааны дөвөрдүгээр цахилгаан станцын хоёр ажилтан зүв зүгээр ажлаа хийж байгаад НАС БАРСАН. Гэтэл компанийн удирдлагууд ЭМГЭНЭЛ ч илэрхийлээгүй атлаа одоо компанийнхаа 40 жилийн ойд МӨНГӨ ХАРАМГҮЙ ЗАРЦУУЛЖ, ХУУЛЬ ЗӨРЧИЖ байгаа нь шударга бус үйлдэл юм. Засгаас элдэв шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглочихсон байхад КУВЕЙТИЙН АМАНД баяр тэмдэглээд буцах замдаа нэг залуугаа алдчихсан. Түүнчлэн 2022 оны 02 сарын сүүлээр ажлын байрандаа нэг залуу нас барсан. Энэ мэт эрдэнэт хүний амь нас эрсэддэг ЭРСДЭЛТЭЙ ГАЗАР болоод буй юм. Салбар нь дампуурч, хотын иргэд ЛАА БАРЬЖ гэрэл гаргах дээр тулаад байгаа энэ хүнд цаг үед дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн захирал Ү.Төмөрхуяг гэгч нөхөр ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛИЙГ ТЭС ХӨНДЛӨН ЗӨРЧИЖ дараах шийдвэрүүдийг гаргажээ.

БАРИМТЫ: Төрийн өмчит “ДЦС-4” компанийн захирал Ү.Төмөрхуяг нь аялалын “Тэнгэр трэйвэл” ХХК-ийн захирал Э.Бат-Амгалантай 2023 оны 05 арын 22-нд хамтран ажилалах гэрээ байгуулж “ДЦС-4” ТӨХК-ийн 11 ажилтанг Турк улсын Денизли хот руу 48 сая 950 мянган төгрөгөөр СУРГАЛТАД ХАМРУУЛАХ нэрийдлээр АЯЛУУЛЖЭЭ!!!

БАРИМТ: ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг нь “МЭЛМИЙ ЯЛАЛ” ХХК-тай гэрээ байгуулж компанийнхаа танилцуулгыг англи, монгол хэл дээр 20 минутыг танилцуулга хийх нэрийдлээр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 15 сая 200 мянган төгрөгийг зарцуулжээ!!

БАРИМТ: Байгууллагын 40 жилийн ойн медаль хийлгэхээр “Гоёл трейд” ХХК-ний Хас банкны 5000010469 тоот данс руу урьдчилгаа 80 хувийн төлбөр болгож 15 сая 580 мянган төгрөгийг шилжүүлсэн.

БАРИМТ: Татвар төлөгчдийн мөнгөөр 50 инчийн ухаалаг телевиз нэгийг 5 сая 199 мянган төгрөгөөр худалдан авсан.

БАРИМТ: Мөн л татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж 5 сая 500 мянган төгрөгөөр “Юнайтед артс групп” ХХК-ийн “OPEN MIC” эвент арга хэмжээг зохион байгуулжээ.

БАРИМТ: Түүнчлэн ирэх 09 дүгээр сард болох байгууллагынхаа 40 жилийн ойн “МОНГОЛ ТӨРИЙН ИХ ГОЛОМТ” хүндэтгэлийг концертийн уран сайханч нарыг бэлтгэх гэсэн агуулгаар “Дөрвөн бэрх хөгжил сан” ТББ-тай гэрээ хийж 11 сая 500 мянган төгрөгийг тус тус зарцуулсан байна.

БАРИМТ: Хүндэтгэлийн концерт зохион байгуулах төлбөр гэсэн агуулгаар “Их хүрээ интертаймент” ХХК-руу 11 сая 100 мянган төгрөгийг шилжүүлсэн.  

Эрчим хүчний салбарын 100 жилийн ойгоор Ерөнхийлөгчийн зарлигаар АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН болсон Ү.Төмөрхуяг захирлын гаргасан дээрх шийдвэрүүд нь

Төрийн ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН

15.1.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газрын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал киноны уран бүтээл зэргийг санхүүжүүлэх;

15.1.5.төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авах; 15.1.6.нөөцлөх шаардлагатай бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөх гэсэн заалттай ЗӨРЧИЛДСӨН бол

Монгол Улсын Засгийн газрын 43-р тогтоолын 1.5. салбарын хэмжээнд хийх сургалт, семинар, хурал, зөвлөгөөн болон газар дээрх хяналт-шалгалт зэргийг цахим хэлбэрээр зохион байгуулж, сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зэрэг арга хэмжээний болон дотоод албан томилолтын зардлыг хэмнэх;

1.6. Засгийн газрын шийдвэр гарснаас бусад баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн, салбарын өдөр, аялал зугаалга зэргийг зохион байгуулахгүй байх;

1.7. хууль тогтоомж, Засгийн газрын албан ёсны шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал кино зэргийг санхүүжүүлэхгүй байх зэрэг хууль тогтоомжийг ЗӨРЧЖЭЭ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.97.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.