ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР яамныхаа 45 эмэгтэйд “ФИТНЕСТ ЯВАХ” эрхийн бичиг өгчээ!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-07-20

Б.Бат-Эрдэнэ сайдаа!! Таны ярьдаг ШУДАРГА ЁС ажлаас чинь ТЭС ЗӨРҮҮТЭЙ байгааг анхаарна уу!! Тэрбээр өмнөх Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыгаа ХУУЛЬ ЗӨРЧСӨН тул ажлаас нь чөлөөлсөн. Гэтэд удаах Төрийн нарийн нь бас л ХУУЛЬ ЗӨРЧИЖ байна. Үүнийг эрхэм ШУДАР ЁСНЫ ТУЙЛ БОЛСОН сайд Б.Бат-Эрдэнэ мэдэж байгаа ч ус балгасан юм шиг чимээгүй өнгөрүүлж байгаа нь харамсалтай.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн ТӨСВИЙН ХЭМНЭЛТИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ 43-р тогтоолд “1.3. төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байх;

1.4. энэ тогтоол батлагдахаас өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх”-ыг заасан. Энэ заалтыг улс, орон нутгийн төсвийн бүх шатны байгууллагын төсөв захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар  мөрдөж ажиллах үүрэгтэй.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ХУУЛЬ БУС төрийн нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл 2023 оны 05 дугаар сарын 25-нд А/145 тоот тушаал гаргаж байгууллагынхаа 45 эмэгтэйд  тус бүр нь 113 мянган төгрөгийн эрхтэй  “ФИТНЕС КЛУБТ ЯВАХ” эрх бүхий “ONEFIT” үйлчилгээний 30 хононгийн эрх худалдан авч өгчээ!!

Энэ нь ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН “4.2.6.үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоогүй хандив, тусламжийн шинжтэй зарлага, санхүүжилт гаргахгүй байх”, 4.2.2.хэмнэлтийн горим нь иргэд, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж, тэдний дэмжлэгийг хүлээхүйц түвшинд тодорхойлогдсон байх; 12.1.4.хуулиар зөвшөөрөөгүй бусад, 15.1.3.хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох” гэсэнтэй ЗӨРЧИЛДӨЖ БАЙНА.

Д.Амарбаясгалан сайд аа!! Ядарсан, УЛНЫ ИРГЭД чинь хүнд суртал, АВЛИГЫН үүр уурхай бол яамны ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ФИТНЕСТ ОРОХ ТӨЛБӨРИЙГ төлөх гэж татвар төлдөггүй шүү дээ!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.148.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.