Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамныханд “МӨНГӨ ШАМШИГДУУЛАХ” далим болж буй бололтой. Тэд хэрэгггүй, онц шаардлаггүй зүйлд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгийг зүй бусаар зарцуулсаар байна. Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчин байгууллагынхаа 45 эмэгтэйд ФИТНЕСТ ЯВАХ ЭРХИЙН БИЧИГ өгсөн бол сүүлдээ ямба нь хэтэрч ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР “вип” нислэг үйлджээ.
БАРИМТ сөхвөл. Хил орчмын аялал жуулчлалыг сайжруулах зорилгоор Хилийн цэргийн 0253 дугаар ангиас ТУСГАЙ ҮҮРГИЙ ОНЦГОЦ түрээслэн 10 цагийн турш ВИП ангиллын нислэг үйлдэх үйлчилгээ авчээ. Дээрх ВИП нислэгт зориулж 34 сая 400 мянган төгрөг зарцуулжээ.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд 4.1.2.хүлээн зөвшөөрөгдөхүйц байх; 4.1.6.сахилга баттай байх; 4.2.2.хэмнэлтийн горим нь иргэд, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж, тэдний дэмжлэгийг хүлээхүйц түвшинд тодорхойлогдсон байх; 9.1.Энэ хуулийн 3.1-д заасан этгээд агаарын тээврийн хэрэгслээр албан томилолтоор энгийн зэрэглэлээс бусад суудлаар төсвийн болон байгууллагын хөрөнгөөр зорчихыг хориглоно.
9.2.Энэ хуулийн 3.1-д заасан этгээд нэн тэргүүнд үндэсний агаарын тээвэрлэгчийг сонгож үйлчлүүлнэ.
9.3.Албан томилолтоор ажиллаж байгаа албан хаагчийн тээврийн хэрэгсэл, байр, хоолны зардлыг албан томилолтоор ажиллуулсан байгууллага төсөвлөж олгосон тохиолдолд энэ хуулийн 3.1-д заасан байгууллага, албан тушаалтнаар төлүүлэхийг хориглоно гэсэн байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин