-Таны уугуул нутаг Говь-Алтай аймаг. Төрсөн нутгийнхаа тухай хүүрнэвэл?
Би Говь-Алтай аймагт төрсөн. Аав, ээж, элэнц, хуланц маань бүгд л Алтайн их өндөр уулсынхаа дунд амьдарч байсан. Миний мэдэхийн Засагт хан аймгийн Эрдэнэ засгийн хошуу бол аав, ээжийн минь нутаг. Өнөөгийн Бигэр болон Дэлгэр сум юм уу даа. Энэ хоёр сум нэг уулаар заагласан нутаг. Аав, ээжийн минь нутаг тал хээр, өндөр уул хосолсон, Алтай нутгийн үүд болсон нутаг билээ. Би өөрөө аймгийн төвд тухайн үеийн Алтай хот, одоогийн Есөнбулаг суманд төрсөн.
-100 жилийн ой гэдэг бахархам түүх шүү?
Алтайчууд бид өөрсдийгөө Засагт хан аймгийнхан гэж бахархаж явдаг. Засагт хан аймаг гэдэг маань зөвхөн Говь-Алтай, Завхан биш, Увс, Хөвсгөл, Ховд, Баянхонгор аймгийн нутгууд гээд баруун бүсийг бүхэлд нь хамарсан томоохон аймаг байсан. Түүний үргэлжлэл болж шинэ нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаар 1923 онд Хантайшир аймаг байгуулагдаж дээр нэр дурдсан аймгуудын 60 сум харьяалагдаж байсан юм билээ. Энэ түүхээс улбаалан 100 жилийн түүхэн ой тохиож байгаа сайхан жил болж байна. Анх байгуулагдсан цагаас эхлэх энэхүү 100 жил бол хувьсал өөрчлөлт, хөгжил дэвшил, хүний болоод орон нутгийн түүх гээд их зүйлийг өгүүлнэ. Энэ бүх түүхийг хадгалж, сэргээж, уламжилж, хоорондоо ярилцаж, хойч үедээ бичмэл болон бусад хэлбэрээр өвлүүлж үлдээх нь бидний үүрэг.
-Зарим хүмүүс Хантайшир уулын аймаг 1924 онд байгуулагдсан гэж үзээд байх шиг?
1923 онд анх Ардын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан дөрвөн аймгийн нэг бол Хантайшир уулын аймаг яах аргагүй мөн юм. Байгуулагдсан он дээр зарим эрдэмтэд өөр бусад эх сурвалж дээр үндэслэн зөрүүтэй санал гаргаад байх шиг байна. Ер нь бол Засгийн газрын тогтоол гарсан өдрөөс эхлэн байгуулагдсан гэж он цагийг тоолж эхэлдэг. 1992 онд тогтоол гарч батлагдсанаар УИХ-ын сонгууль явагдаж тэр ондоо байгуулагдсан түүхээс тодорхой харж болно. Он цаг дээр нэг их маргаан байхгүй гэж бодож байна. Тэдгээр аймгийн төвүүдийг тухайн аймаг, газар нутгийн төв цэгийг тогтоож, тэнд байгуулж байсан учир жанцан, түүхтэй юм билээ. Хантайшир аймаг 1923 онд байгуулагдсан гэдэгтэй ер нь маргах шаардлагагүй.
-Аймаг орныхоо хөгжлийн хэтийн төлөвийг та юу гэж харж байна вэ?
Монгол Улсад байгаа 21 аймагтай адил хүн амын төвлөрлийг бий болгосон, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл үйлчилгээ гээд төрөөс үзүүлдэг бүх л үйлчилгээг үзүүлж чаддаг сумдтай болох ёстой. Манай аймгийн хувьд бусад аймгуудаас ондоо, онцлогууд бий. Сумдын хооронд даваа нугачаа ихтэй, алслагдсан, мал аж ахуйн хувьд төв, зүүн аймгуудаас өөр, газар тариалан эрхлэх боломж тааруу. Төв болон зүүн аймгуудад бэлчээрийн даац хэтэрч, яваандаа эрчимжсэн, фермерийн аж ахуйд шилжих төлөвтэй байна. Харин манай аймагт эртний уламжлалт нүүдлийн мал аж ахуй голлосон, энэхүү амьдрал, соёлд тулгуурласан аялал жуулчлал түлхүү хөгжүүлэх бүрэн боломж бий. Аливаа аймгийн хөгжил дэд бүтцээс ихээхэн шалтгаалдаг. Дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх нь чухал. Мөн хүний төвлөрөл хаана байна тэнд хөгжил дагаж явдаг. Тиймээс хүнээ хөгжүүлсэн, боловсрол, эрүүл мэнд рүү чиглэсэн бодлого явуулах ёстой.
-Хантайшир аймгаас олон алдартнууд төрсөн байдаг?
Засагт хан аймгаас улбаалан байгуулагдсан Хантайшир уулын аймгаар яривал миний мэдэхээр 1992 оноос хойш Монгол Улсын дөрвөн Ерөнхийлөгч, таван Ерөнхий сайд, соён гэгээрүүлэх чиглэлээр олон эрдэмтэн мэргэд, зохиолчид энэ нутгаас төрсөн байна. Үүний цаана мэдээж тухайн орон нутгийн ард түмэн, аав, ээжийн удам угсаа, түшиж ундаалсан уул, ус нь байдаг. Хантайшир уулын аймагт зургаан аймгийн 60 сум багтаж байсан гэж бодохоор тэнд байгалийн ямар их эрчис эрчим, оюуны хэчнээн чадвар чадавх агуулагдаж байсан нь тодорхой. Ийм нутгаас Монголын хөгжилд нөлөөлөхүйц жинтэй үүрэг гүйцэтгэсэн олон хүмүүс төрж гарах нь ойлгомжтой.
-Нутгийн олондоо Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлнэ үү?
Нутгийн ахан дүүс, та бүхэндээ Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэж байна. Энэ бол зөвхөн Говь-Алтайчуудын баяр биш. Баруун бүсийн нийт зургаан аймгийн 60 сумыг хамарсан ард иргэдийн баярын өдөр. Та бүхэндээ энэ баярын мэндийг дэвшүүлэхийн ялдамд ирэх он жилүүдэд элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж, эрүүл энх, өвчин зовлонгүй, жаргал цэнгэлтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Ярилцсан Улстөрч.мн сайтын эрхлэгч Г.Золбаяр
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин