Монгол улсын ууган дөрвөн аймгийн түүхт 100 жилийн ой тохиож буй билээ. Үүний нэг нь Архангай аймаг юм. Энэ нутагт төрж өссөн, төөрч торнисон, нүүж суурьшсан, наадамлаж цэнгэсэн гээд ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж гурван хоног наадав.
Ёстой нөгөө монголчуудын хэлдэгээр дэнж хотойтол хаанах наадам гэвэл Архангайнхан л наадлаа. Улсын баярын түрүү бөх М.Бадарчаар гоёсон Архангайнхан ёстой л хүнтэй тоож дуугарахгүй шахам толгой гэдгэр, том пээдгэр байсан нь ойлгомжтой. Хүн бүхэн нь ам уралдан сайшааж, хүлэг болгон торгон жолоо өргүүлэх шахам тансаг сайхан болсон уг наадмын гутаасан үйлдэл нь ТӨРИЙН ДАЛБААГАА ГАЗАРТ ХАЯЖ, түүнийгээ тойрч морьтнууд давхилдсан үйлдэл байв. Энэ нь сошил орчинд ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.
Ухаж ойлговол ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР худалдан авч, наадмын нээлтэд ашиглачихаад дараа нь хогоо цэвэрлэж буй байдал гэж цагаатгаж болох ч Төрийнхөө сүлдэнд өглөө бүр залчирч, сүү өргөдөг Монголчуудад сэтгэлд нэг л буухгүй, ёс зүйгүй үйл байв. Бас нэг зүйл нь Засаг дарга Б.ЦЭРЭННАДМИДИЙН ХЭЛСЭН үг. Монгол улсын засгийн газраас малчдад, хөдөө аж ахуй чиглэлд онцгойлон анхаарч буй. Энэ бодлогын гол цөм нь МАЛЧИД. Нэгдэл нийгэм, хоршоолол гэж байсан үеийг бодвол орчин үеийн малчид хувьдаа хэд л бол хэдэн толгой малтай, улсын өндөр цолтой, унаа тэрэгтэй, ШИНЭ ЦАГИЙН БАЯЧУУД болж хувирсан.
Архангай аймгийн 16 мянган малчин өрхийн 95 хувь ГАР УТАСТАЙ, 75 хувь нь өнгөт телевизтэй, 86 хувь нь нарны зайн хураагууртай, 34 хувь нь АЧААНЫ МАШИНТАЙ, 40 хувь СУУДЛЫН АВТОМАШИНТАЙ, 57 хувь нь МОТОЦИКЛЬТОЙ байгаа нь аймаг орон нутгийн хөгжил гэж үзжээ.
Аймаг орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг малчдын амьжиргаагаар бус нийт өрхийн амжиргааны түвшин, ядуурал, эх нярайн эндэгдэл, ажилгүйдэл, ядуурлыг бууруулсанаар үнэлж тогтоодог. Архангайчууд өвчлөлөөр тэргүүлдэг. 100 жилийн ойн наадамдаа Архангайнхан ЯДУУРАЛ, АЖИЛГҮЙДЭЛДЭЭ анхаарсан бол жинхэнэ чансаатай наадах байлаа. Б.ЦЭРЭННАДМИД даргаа!! Малчид чинээлэг байх чинь өөрсдийнх нь АРЧААТАЙНХ болохоос АЙМГИЙН ХӨГЖИЛД огт хамаагүй шүү
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин