Эрчим хүчний салбарынхан хэрэглэгчдэд нийлүүлж буй цахилгаан, эрчим хүчнийхээ мөнгийг нэмэхгүй бол ёстой АВААРЫН УЛААН ГЭРЭЛ асаж, эгээтэй л гал алдчихгүй шиг хүндхэн нөхцөлд байгаа гэдгээ илэрхийлээд байсан чинь худлаа бололтой. Тэд хамгийн баян, хамгийн мөнгөтэй байна. “Дулааны гуравдугаар цахилгаан станц-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар гэгч эрхэм төсвийн мөнгийг ҮР АШИГГҮЙ ЗҮЙЛД зарцуулж, өөрийн нэр дээр ХАДГАЛАМЖИЙН ДАНС нээлгэж ёстой “эрхэлж” байгаа гэхэл хилсдэхгүй нь.
Тухайлбал 2023 оны 04 дүгээр сарын 12-нд “Молцог овоо” ХХК-иас 13 сая 500 мянган төгрөгөөр 86 инчийн Eiboard бэндийн дэлгэц, ухаалаг самбарыг мини компьютерийн хамт авсан байна. Өөрөөр хэлбэл ухаалаг самбаргүй бол ажил нь урагшлахгүй байгаа бололтой.
Баримт хоёр: Засгийн газрын тогтоолоор “Эрчим хүчний салбарын 100 жилийн ой”-г тэмлэсэн. Салбар байгууллагуудын ойг тэмдэглэхийг хуулиар хориглосон байгаа. Гэтэл “ДЦС-3” ТӨХК-ийн 93 жилийн ойн хүрээнд “Эрчим хүч ба engineering”сэтгүүлд ярилцлага өгөхөд 5 сая 800 мянган төгрөгийг зарцуулжээ. Ингэхдээ байгууллагатаа 100 ширхэгийг үнэ төлбөргүй авна гэжээ.
БАРИМТ ГУРАВ: Тус байгууллагын гйүцэтгэх захирал Л.ЭРХБААТАР 2023 оны 06 сарын 23-нд “Номин юнайтед” дахь ХААН БАНКНЫ салбарт очиж УРАМШУУЛАЛТ, ХУГАЦААТАЙ ХАДГАЛАМЖ нээлгэжээ. Ингэхдээ 2023 оны 09 дүгээр сарын 11 хүртэл хугацаанд сарын 11 хувийн хүүтэй дансадаа 20 сая төгрөгийн үлдэгдэлтэй байх гэрээг байгуулжээ.
БАРИМТ ДӨРӨВ: Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд төрийн бүх байгууллага, иргэн, аж ахуй нэгж байгууллагууд оролцож буй. Харин Дулааны -3-р цахилгаан станцынхан Дорноговь аймгийн Эрдэнэдалай суманд 1000 ширхэг мод тариулахын тулд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 87 сая төгрөгийг зарлагадсан байна. Ингэхдээ өөрсдөө очиж тарьж, суулгаж услахын оронд “ОЙН ХАЙГУУЛ” ХХК-иар мод тариулж мөнгө төлжээ. Энэ нь ХҮНИЙ ГАРААР МОГОЙ БАРИУЛЖ буй ажил юм.
Энэ мэтээр төрийн хууль тогтоомжийг зөрчиж, ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН, ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭГЧДИЙН төлсөн мөнгийг үр дүнгүй шууд зарцуулж байгаа нь хайран юм. Засгийн газраас ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТ гэж том зорилго дэвшүүлж байхад энэ мэт дарга нар УХРАЛТ хийж байгаа нь харамсалтай. Л.ЭРХБААТАР захирлыг Эрүүгийн цагдаагийн газраас 2022 оны 09 сард бусдаас АВЛИГА АВЧ байхад нь барьж байсан ч ямар нэг хариуцлага тооцолгүй сулласан юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин