EБС-ийн барилгын компаниуд санаачлагатай ажиллавал төр дэмжинэ
Нийтлэл
/
2023-08-05

 

 

 

 

    Сүхбаатар дүүрэгт EБС-ийн барилгын ажил ид өрнөж байгаа. 2023 оны ирэх eсдүгээр сарын нэгнээс эхэлж нийт 4 сургуулийн 1000 гаруй сурагчид 3 ээлжээр ажиллах төлөвтэй. Үүнд, 71,31 болон 12-р дугаар хороонд баригдаж буй сургуулиудын үйл явцыг 2023 онд дуусгаж бэлэн болгохоор ажиллаж байгаа юм байна. Нэмэлтээр, 13-р дугаар хорооны сургуулийн бохир зайлуулах шугамыг солихоор зэхэж байгаа аж. Уг сургууль нь нийт 960 хүүхдийн суудалтай юмсанж. мөн хэд хэн компаниудын гэрээг цуцлах арга хэмжээ авч байгаа юм. Үүнд, “Агар дүнз” ХХК, “Мана- Гал” ХХК болон 62-р сургуулийн барилгын ажлын баг болох Ганзосон гэх зэрэг компаниуд багтаж байгаа юм. Тус 62-р сургууль нийт 4300 орчим сурагч багачуудтай юм. Тус сургуулийн өргөтгөлийн ажил 640 суудалтай 3-р нэмэлт байр баригдаж эхэлсэн ч одоо хүртэл ашиглалтанд ороогүй учир ийнхүү хар жагсаалтанд орох төлөвлөгөөтэй гэнэ. Нэмэлтээр 149-р цэцэрлэгийн барилгын ажлын төсвийг 2023-2024 оны хичээлийн жилд боловсруулж байгаа юм байна. 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.23.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.