Төрийн мөнгө уйлдаг гэдэг үгийг сүүлийн үеийг гишүүд хэлээд байгаа. Үнэн байж ч мэдэх л юм. Учир нь төрийн байгууллагууд татвар төлөгчдийн мөнгийг онц шаардлаггүй зүйлд ихээр зарцуулж, үргүй зардал гаргах болсон. Үүний нэг жишээ Сонгуулийн Ерөнхий хорооны зарласан 49 сая төгрөгөөр УРТАСГАГЧ ЗАЛГУУР ХУДАЛДАН АВАХ тендерийг хэлж болно.
Санал тоолох машин, саналын хуудас, иргэдийн сонгуулийн болосролд зориулсан ухуулах хуудас зэрэг байсан бол ойлгож, зөвшөөрч болох. Гэвч уртасгагч залгуур авахын тулд 49 сая төгрөг зарлагадах гэж байна. Энэ нь Монгол Улсын Их хурлаас баталсан “Төрийн хэмнэлтийн тухай” хуулийн зарим зүйл заоттай зөрчилдөж байна. Тухайлбал Төрийн хэмнэлтийн тухай хуульд 4.2.2.хэмнэлтийн горим нь иргэд, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж, тэдний дэмжлэгийг хүлээхүйц түвшинд тодорхойлогдсон байх; 15.1.6.нөөцлөх шаардлагатай бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөх гэсэн заалтуудтай зөрчилдөж байна.
Сонгуулийн Ерөнхий хорооны 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр зарласан тендерт “ТЭЖЭЭЛ САЛГАЖ ЗАЛГАХ ТОВЧТОЙ, ИЛРҮҮЛЭХ ГЭРЭЛТЭЙ БАЙХ, 5М УРТ УТАСТАЙ, 3 бас түүнээс дээш оролттой, тэжээлийн залгуур оролт нь “С” үзүүлттэй 1400 ширхэгийг авна” хэмээн зааж УЛСЫН ТӨСВИЙН 49 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн байна.
Дээрх залгуур нь зах зээлийн ханш 5090 төгрөг бол 1400 ширхэг нь 7 сая 126 мянган төгрөг болж байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин