Хүн амын нягтаршил, газар нутгийн хэмжээгээрээ нийслэлд хамгийн том нь Баянзүрх дүүрэг. 350 орчим мянган хүн амтай. Баянзүрх дүүргийн хувьд ХҮЧИРХИЙЛЭЛ, ЯДУУРАЛ, АРХИДАЛТ ихтэй, айл өрхийн амьжиргаа хамгийн ядуу дүүрэг. Энэ дүүргийн иргэд ядуу учраас балчир хүүхэд өлбөрч үхсэн тохиолдол гарч байсан. Тэгвэл 2023 оны 07 сарын 01-ээс 2023 оны 08 сарын 06 хүртэл сарын хугацаанд хэд хэдэн удаа хүчтэй, аадар бороо орж, үер буухад хамгийн түрүүнд өртсөн хэсэг нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр байв.
Хамгийн сүүлд 2023 оны 08 сарын 06-ний орой 19 цагт орсон борооны үерт Баянзүрх дүүргийн 21, 27, 30 дугаар хорооны айл өрх өртөж, 3 иргэн харамасалтайгаар АМЬ ЭРСЭДСЭН бол 56 өрхийн орон гэр, эд зүйлд үерт урсаж, сүйдээд байна.
Дүүргийн онцгой комисс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүд татвар төлөгчдийн мөнгийг чимээхэн аваад халаасалчихсан байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр тэргүүтэй 29 төлөөлөгч тус бүр 3,000,000 төгрөг, нийт 87 сая төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 18-нд төлөөлөгчийн үйл ажиллагааны зардал нэрийдлээр авч “үрсэн” байна.
Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн үндсэн ажил нь дүүргийнхээ иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, тойрог хорооны иргэдийн санал хүсэлтийг сонсох үүрэгтэй. Гэтэл тэд иргэдийн ая тухтай амьдрах эрхийг хангахад зориулсан төсвөө хувьдаа авсан байх нь анхаарал татаж байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин