“АНДУУРСАН ГҮЙЛГЭЭНИЙ”  ард  хэн байна вэ...? Ч.МЭНДБАЯР ДАРГАА!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-08-18

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын нэг сарын дотор дөврөн удаа АНДУУРСАН ГҮЙЛГЭЭ хийж нийт 52 сая төгрөгийг буруу зарцуулсан байна. Андуурсан гүйлгээний ард юу нуугдаж, яагаад буруу шилжүүлсэн нь анхаарал татаж байна. Ганц нэг удаагийн андуурсан гүйлгээ гарч л байдаг. Шилэн дансны хуулиар үүнийг засаж залруулж болдог. Харин байнга давтан АЛДАА ГАРГАЖ АНДУУРНА гэдэг цаанаа “но”-той байж болох.

Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж, цалинждаг төрийн байгууллагынхан Төсвийн боон Төрийн хэмнэлтийн тухай хуулиа яс мөрдөж ажиллах ёстой. Ямар нэг алдаа дутагдал, АНДУУРСАН ГҮЙЛГЭЭ гаргахгүй байх нь тухайн байгууллагын удирдлагууд, нягтлангийн ҮҮРЭГ.

Иргэд нь үерийн усанд живж, амь насаа алдаад байгаа хүнд үед АНДУУРСАН ГҮЙЛГЭЭ хийж, аль нэг даргынхаа ТҮРҮЙВЧИЙГ ТҮНТИЙЛГЭЖ хэрхэвч болохгүй. Хуулиар хориотой. Ч.Мэндбаяр төлөөлөгчөө таны удирддаг байгууллагад маш ноцтой алдаа гарч, санхүүгийн ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ. АНДУУРСАН ГҮЙЛГЭЭНИЙ ард ямар албан тушаалтан, хэн гэдэг дарга нуугдаж байгаа нь асуулт болж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.198.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.