Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн гурван жил хотод хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг хотоос сонгогдсон гишүүдэд танилцуулж, Улаанбаатар хотын багц хуулийг санаачлан батлуулах төлөвлөгөөгөө нийтийн хүртээл болгов. Энэ үеэр сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд ороод буй 177.5 тэрбум төгрөгөөр Хятад улсаас 155 тонн коксжсон түлш авах тогтоол баталсаныг хотын дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Н.Учрал, Х.Ганхуяг нар дараах байр суурийг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Би энэ асуудлыг дэмжихгүй байгаа. Үүний оронд ногоон орон сууц байгуулахад зарцуулсан нь дээр.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 177,5 тэрбумаар хагас кокс нүүрс авахыг дэмжихгүй. Түүний оронд хуучин байрны дулаалга хийх, дулааны эх үүсвэр шинээр барих, эрчим хүчний эх үүсвэрүүдийг шийдэж болно.
Хотын дарга Д.Сумъяабазар: 177.5 тэрбум дээр шийдвэр гараагүй байгаа. санхүүжилт нь босоогүй байгаа. Эцсийн дүнд миний гарын үсгээр л мөнгө гарна гэдгийг хатуу хэлье. Гэр хорооллын янданг бууруулах нь зөв. Бид түүхий нүүрс түлж байсан. Дараа нь МИДЛИНГ буюу угаасан нүүрсний хаягдлыг ашиглаж нэг шат ахисан. Дараагийнх нь ХАГАС КОКС, дараагийнх нь ХИЙН ТҮЛШ. Энэ болгоныг дагасан том хэмжээний хөрөнгө оруулалт яригддаг. Хагас коксжсон түлш түлнэ гэхээр таван төрлийн химийн элемент байгуулна гэсэн үг. Хагас кокс гэхээс илүүтэй одоогийн байгаа түлшнийхээ АСАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ талаар ярьсан нь зөв. 177,5 тэрбумаар яндангийн тоог бууруулах, ногоон орон сууц, ухаалаг орон сууц, хайбрид хаус зэрэгт зарцуулах ёстой. Би ийм байр суурьтай байгаа.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин