Хувьдаа ГАНЦ МИКРОТОЙ үлдсэн хурлын дарга Ж.БАТБАЯСГАЛАН эзэмших эрхийн ДОЛООН ГАЗАРТАЙ  
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-08-24

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн хувийн орлого навс буурчээ. Тэрбээр өмнөх онд 326 сая 767 мянган төгрөгийн орлогтой байсан бол өнөө жил 104 саяын орлоготой гэж хөрөнгөө мэдүүлжээ. Чингэхдээ нийтийн нэг, зуслангийн нэг орон сууцтай, хоёр авто зогсоолтой аж. Тэдгээрийгээ 723 саяар үнэлсэн. 35 сая төгрөгийн үнэлгээтэй ГАНЦ МИКРО АВТОБУСТАЙ гэнэ. Гэтэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт микро автобус хэрэглээнээс “мултраад” найман жилийн нүүрийг үзэж байна.

Мал аж ахуйн хувьд адуу, хонь сайтай юм. Эр хүн л болсон хойно хурдан адуунд гар татдаггүй бололтой. Өнгөрсөн оны ХОМ-ын мэдүүлэгтээ 140 хонь, хурдан удмын 19, хурдны бус 36 адуугаа 130 саяар үнэлж байсан бол өнөө жил 145 саяар мал ажуйгаа үнэлжээ. Ингэхдээ энгийн 47, хурдан удмын 21 адуутай болсон бол 180 хоньтой гэжээ. Өөрөөр хэлбэл 50 толгой хонь, хоёр хурдан морь нэмж авсан байна.

Хотын бүх асуудлыг шийддэг хүний хувьд ХОТОД ГАЗАР ХОВОР, ҮНЭД ХҮРНЭ гэдгийг сайн тооцоолжээ. Тэрбээр эзэмших эрх бүхий өөр өөр хэмжээтэй  долоон газартай. 96 саын үнэт эдлэл, 44 саяын хадгаламжтай гэжээ. Сүүлийн үед олны анхаарлын төвд ороод буй нэрт улстөрч Т.Бадамжунайгийн хүргэн тэрбээр эхнэртэйгээ хамт хувь эзэмшдэг “АЛТАН ХОТ” банк бус санхүүгийн байгууллагаасаа татгалжээ. Эхнэр болон дөрвөн хүүхдийнхээ 1072 хувьцааг өөрийн нэр дээр бүртгүүлсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.205.19)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.