Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүн амын 50 илүү хувь нь амьдардаг. Тэр чинээгээрээ ТҮГЖРЭЛ, УУР БУХИМДАЛ, АГААРЫН БОХИРДОЛ ИХ ҮҮССЭН. Зөвхөн гэр хороололд л гэхэд 230 орчим мянган өрх амьдарч буй.
Хотын дарга Д.Сумъяабазар өнгөрсөн гурван жилд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон ирэх 2024 онд хийж амжуулах төслөө нийслэлээс сонгогдсон гишүүдэд танилцуулав. Ингэхдээ хүн амын механик өсөлт, зохиомол түгжрэл үүсгэдэг Сүхбаатар дүүрэг дэх их дээд сургуулиудыг хотоос тохижуулж буй дэд төвүүд рүү нүүлгэх тухай хөндсөн юм. Ингэснээр түгжрэл 35 хувь буурна. Нийт 41 мянга орчим оюутан гэр хорооллын бүс рүү гарна гэв. Улмаар Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн хувьд богино, дунд, урт хугацааны судалгаа гаргасан. Судалгаагаар шалтгаануудыг тодорхойлсны нэг нь их, дээд сургуулийг нүүлгэх юм. Гурван дэд төв рүү их, дээд сургуулийг нүүлгэж, эргэн тойронд хоёр км радиуст байгаа ерөнхий боловсролын сургуулиудыг их, дээд сургуулийнхаа лицей болгох боломжтой. ШУТИС-ийг Шар хад дэд төв рүү нүүлгэе гэж байгаа. Тэнд дөрвөн га газар дахин төлөвлөлтийн хүрээнд чөлөөлсөн. Эргэн тойрон дахь долоон сургуульд 22 мянган хүүхэд сурч байна. Энэ хүүхдүүд арван жилээсээ их, дээд сургуулийн хөтөлбөрөөр хичээллэвэл 22 мянган хүүхдийн боловсролын чанар сайжирна. Гэр хороололд сургуулийн насны 184 мянган хүүхэд бий. Энд 50 мянган хүүхдийн хүчин чадалтай 60 сургууль бий бөгөөд 91 мянган хүүхэд сурч байна. Үлдсэн 90 мянга гаруй хүүхэд хотын төв рүү орж байна. Тэгэхээр гэр хороололд ерөнхий боловсролыг 52 сургууль хэрэгтэй. Энэ бол түгжрэлийн мөн л нэг шалтгаан. Үүнийг их, дээд сургуулиудаа нүүлгэж, лицей сургуулиудыг байгуулснаар шийдэх боломжтой. Хөх хот цөөн хүн амтай хэр нь түгжрэлийн хэмжээгээрээ БНХАУ-даа эхний хоёрт ордог байлаа. Их дээд сургуулиа нүүлгэсэнээр түгжрэлгүй болсон жишээ ч дурджээ.
Учир нь Боловсролын сайд Л.Энх-Амгалан дараах зүйлийг тодотгов. Тэрбээр "Энэ нь хотын даргын түгжрэлийг шийдэхийн тулд гаргаж байгаа санал болов уу гэж бодож байна. Түүнээс биш их, дээд сургуулиудыг нүүлгэх асуудалтай холбоотой бодлого Засгийн газрын шийдвэрээр тодорхой болчихсон. Дархан руу, Эрдэнэт рүү, Хөшигийн хөндий рүү гэх мэт шийдвэр гарчихсан. Олон санал гарч болно. Гэхдээ хамгийн гол нь үндэслэлтэй, тооцоо судалгаатай мэдээлэл хиймээр байгаа юм. Тэгэхгүйгээр гэнэтийн шокны мэдээлэл хийж, ард иргэдийг бухимдуулж болохгүйг онцлон анхааруулав. Улмаар Засгийн газраас 2021 аравдугаар сарын 20-ны хуралдаанаар их дээд сургуулийг хөдөө орон нутагт шилжүүлж, сургалт эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх тогтоолыг албажуулсан байдаг. Өмнөговь, Дархан, Эрдэнэтэд уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй МУИС, ШУТИС, ХААИС-ийг байгуулснаар нийслэлээс 15 мянган оюутан эдгээр аймгууд руу шилжиж суралцана гэсэн тооцоог гаргасан.
Манай улсад хувийн болон улсын нийлсэн 69 их дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр сургуульд 2022-2023 оны хичээлийн жилд гэхэд л 145,267 оюутан суралцсан байдаг. Үүний 93.6 хувь нь буюу 135,993 нь нийслэлд суралцдаг гэсэн албан ёсны судалгааг Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас гаргажээ.
Тэгэхээр ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР өөрийн хувийн улстөрийн оноо авах зорилгоор Засгийн газрынхаа бодлогыг сөрж ХУВИЙН ТОГЛОЛТ хийсэн бололтой.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин