19 ямаатай АРДЫН НАМЫН Д.ИХБАЯР 10 саяын хадгаламж, 179 саяын АВЛАГАТАЙ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-08-31

Утаа бууруулж чадаагүйн улмаас хариуцлага хүлээсэн сайд дарга нарын тоонд Д.Сумъяабазарын хамтрагч Дашнямын Ихбаяр “өртчихсөн”. Залуухан төлөөлөгч ч “даргын тэнгэртэй” нэгэн аж. 2009-2013 он "Их засаг" олон улсын их сургуулийн Лицей сургуулийн захирал, 2013-2014 он Баянгол дүүргийн ЗДТГ-ын ГБХЗХХ-ийн дарга, 2014-2016 он Баянгол дүүргийн ЗДТГ, ЖДҮДТ-ийн дарга, 2016-2018 он Сонгинохайран дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн даргаар ажиллаж байгаад сүүлд 2020 оноос Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан. Нэг албан тушаалаас СЭЛЭМДҮҮЛЭЭД БУУСАН ч ахиад л дарга болчихсон. Одоо тэрбээр НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилладаг.

19 ямаатай Ардын намын Д.Ихбаяр

Мал дагавал ам тосдоно, нам дагавал албан тушаалд хүрнэ гэдгийг Д.Ихбаяр төлөөлөгч яруу тодоор үзүүлж байна. Түүний АТГ-т мэдүүлсэн ХОМ-с нь үзвэл гэр бүлийн орлого нь 150 сая 908 мянган төгрөг аж. 630 саяын үнэ бүхий нэг орон сууц, нэг авто гарааштай, 163 сая 660 мянган төгрөгийн үнэ бүхий мал аж ахуйтай. Үүнд 80 үхэр, 110 хонь, 60 адуу, 19 ямаатай гэжээ. 700м2 –ийн хоёр эзэмших газраа 75 саяар үнэлсэн байна. 10 саяын хадгаламжтай, бусдаас 179 саяын авлагатай бол “Ногоон констракшин” ХХК-ийн 33 хувийг эзэмшдэг гэжээ!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.133.206)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.